Элэгний D вирусийн аюул

Элэгний В вирустэй хүн D вирусийг заавал шалгуулах хэрэгтэй.

Элэгний В вирусийн халдвартай хүн D вирусээр давхар халдварлавал өвчний явц илүү хурдан хүндэрч, элэгний хатуурал, элэгний хавдрын эрсдэл нэмэгддэг. D вирус нь дангаараа үржиж чаддаггүй бөгөөд зөвхөн "HBsAg" эерэг буюу В гепатиттай хүний биед идэвхэждэг.

Тиймээс элэгний В вирусийн халдвараар оношлогдсон бол D вирус давхар байгаа эсэхийг заавал шалгуулах нь чухал.


D вирусийг оношлох нь

Элэгний В вирусийн халдвартай эсэхийг цусны шинжилгээнд "HBsAg" байгаа эсэхээр тодорхойлдог. Хэрэв "HBsAg" эерэг гарсан бол D вирусийн халдварыг дараах шинжилгээгээр үзнэ.

  • "Anti-HDV IgG" – өмнө нь D вирусийн халдварт өртөж байсан эсэхийг илэрхийлнэ

  • "Anti-HDV IgM" – халдвар идэвхтэй явагдаж байгаа эсэхийг илтгэнэ

  • "HDV-RNA" – D вирусийн ачааллыг тодорхойлох, халдварыг батлах чухал шинжилгээ юм.

Хэрэв "Anti-HDV IgG" эерэг боловч HDV-RNA сөрөг, элэгний үзүүлэлт хэвийн байвал эмчийн заавраар 6 сарын дараа давтан шинжилгээ, элэгний ЭХО хийж хянадаг.


В,D хавсарсан халдварын эмчилгээ

В болон D вирусийн хавсарсан халдварын үед эмчилгээ заавал эмчийн хяналтад, урт хугацаанд явагдана.

Хэрэв В вирусийн тоо өндөр хэвээр, элэгний сорвижилт эсвэл хатуурал даамжирсан бол эмч олон улсын удирдамжийн дагуу тенофовир, энтекавир зэрэг эмчилгээг сонгож болно.


ЛИВ.HB гэж юу вэ?

ЛИВ.HB нь архаг В гепатитын үед элэг дэмжих зорилгоор хэрэглэгддэг ургамлын гаралтай капсул хэлбэрийн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүн нь вирусийн идэвхижлийг бууруулах, элэг хамгаалах, үрэвсэл намдаах, антиоксидант үйлдэлтэй.

Нэг капсулд:

  • Cyperus rotundus/ – 125 мг

  • Cyperus scariosus/ – 125 мг гэсэн 2 төрлийн ургамал агуулдаг.

Судалгаагаар ЛИВ.HB нь HBV-ийн эсрэг идэвхтэй, HBsAg-ийг дарангуйлах боломжтой, удаан хугацаанд хэрэглэхэд ноцтой гаж нөлөө илрээгүй гэж дурдсан байна.


ЛИВ.HB-ийг хэрхэн хэрэглэх вэ?

ЛИВ.HB-ийг элэгний архаг В болон D вирус хавсарсан үед 1–2 капсулаар өдөрт 2 удаа хоолны дараа, 6 сарын турш хэрэглэхийг зөвлөж байна.

Гэхдээ ЛИВ.HB бүтээгдэхүүнийг үндсэн эмчилгээтэй хамт /Тенофовир, Энтекавир, Вемлиди, Peg-IFN/ хослуулан хэрэглэх ёстой. Эмчилгээг дур мэдэн зогсоох нь цаашид хүндрэх эрсдэл нэмэгдүүлдэг. 

Цаашид дээрхи эмчилгээ хийлгэсний дараа вирусийн идэвхижил хэвийн болж, элэгний үзүүлэлтүүд хэвийн, элэгний ЭХО шинжилгээнд хүндрэл илрээгүй тохиолдолд ЛИВ.HB бүтээгдэхүүнийг дангаар нь үргэлжлүүлэн 6 сар хэрэглэхийг зөвлөж байна.


Зөвлөмж

Хэрэв та элэгний В вирусийн халдвараар оношлогдсон бол заавал D вирус давхар байгаа эсэхийг шалгуулж мэдэх ёстой шүү.

Элэгний эмчилгээ, хяналтаа тогтмол хийлгэж, эмчийн заасан эмчилгээг дур мэдэн өөрчлөхгүй байх нь хамгийн чухал.


Эрт илрүүлэг, хяналт, зөв эмчилгээ таны элэгний эрүүл мэндийг хамгаална.