Арьс, үс, хумс яагаад зэрэг өнгөө алдаад, хэврэгшээд, хуурайшаад байдаг юм бол?
Яагаад үс, хумс, арьсны витамин ихэвчлэн нэг дор байдаг юм бол?
Та бодож үзэж байсан уу?
Гол шалтгаан нь үс, арьс, хумс гурав өөр өөр харагддаг ч дотроо адилхан зүйл ихтэй байдагтай холбоотой. Тэд гурвуулаа биеийг хамгаалах үүрэгтэй. Мөн гурвуулаа кератин гэдэг уургаар баялаг.
Кератин гэдэг нь үс, арьс, хумсыг бат бөх, хатуу, элэгдэл даах чадвартай болгодог чухал уураг юм.
Жишээ нь:
- үсний иш
- арьсны хамгийн гаднах үе
- хумсны хавтан
эдгээр нь бүгд кератин ихтэй бүтэц байдаг.

Тэгвэл кератин яаж үүсдэг вэ?
Кератин бол олон жижиг хэсгээс бүтдэг том уураг. Тэр жижиг хэсгүүдийг амин хүчил гэдэг. Амин хүчлүүд нийлж байж кератин үүснэ. Ялангуяа цистейн, гистидин гэдэг амин хүчил кератиныг илүү бат бөх байхад их тусалдаг.
Гэхдээ кератин үүсэхэд зөвхөн амин хүчил байхад хангалтгүй. Бас зарим эрдэс хэрэгтэй. Жишээ нь цайр, төмөр, селен, зэс.
Эдгээр эрдэс нь биеийн дотор явагддаг олон чухал бодисын солилцоонд тусалдаг. Тэд эсүүдийг шинээр үүсэх, уураг үүсгэх, эдийг нөхөн төлжүүлэх, хүчилтөрөгч хүргэх зэрэгт оролцоно.
Цайр нь биед маш олон чухал үүрэгтэй эрдэс. Энэ нь олон зуун ферментийн үйл ажиллагаанд оролцож, уураг нийлэгжих, ДНХ үүсэх, эсүүд хуваагдаж олшрох, мөн шарх эдгэх үйл явцад тусалдаг. Үс, арьс, хумс нь байнга шинэчлэгдэж, нөхөн төлжиж байдаг эдүүд учраас цайр эдгээрт онцгой чухал байдаг. Ялангуяа үсний уутанцар, хумсны ургалтын хэсэг, арьсны гаднах давхарга зэрэг нь хурдан шинэчлэгддэг тул цайр хангалтгүй байвал үс шингэрэх, унах, арьс эмзэгших, нөхөн төлжилт удаашрах зэрэг өөрчлөлт гарч болно.
Төмөр нь эдүүдэд хүчилтөрөгч хүргэх маш чухал үүрэгтэй. Төмөр нь гемоглобин, миоглобин гэдэг бодисын нэг хэсэг болж, хүчилтөрөгчийг цус болон булчингаар дамжуулан биеийн хэрэгтэй хэсгүүдэд хүргэдэг. Үс ургаж байгаа эсүүд, хумсны ургалтын бүс, арьсны нөхөн төлжилт явагдаж байгаа эсүүд бүгд идэвхтэй ажилладаг тул хүчилтөрөгч их шаарддаг. Тиймээс төмөр дутагдвал эдгээр эсийн үйл ажиллагаа суларч, үс унах, хумс хэврэгших, арьс өнгөө алдах зэрэг шинжүүд илэрнэ.
Селен нь биеийг дотроос нь хамгаалах үүрэгтэй эрдэс. Селен нь селеноуураг үүсэхэд оролцдог бөгөөд эдгээр уургууд нь эсийг исэлдэлтийн гэмтлээс хамгаалах, ДНХ-г тогтвортой байлгах, мөн бамбай булчирхайн дааврын солилцоонд оролцдог. Бамбай булчирхай нь биеийн энерги, бодисын солилцоо, өсөлт хөгжлийг зохицуулахад чухал үүрэгтэй учраас түүний үйл ажиллагаа алдагдвал үс, арьс, хумсанд өөрчлөлт амархан гардаг. Иймээс селен нь үс, арьс, хумсанд шууд биш ч гэсэн чухал нөлөө үзүүлдэг эрдэс юм.
Зэс нь арай илүү дэмжих үүрэгтэй гэж ойлгож болно. Зэс нь зарим ферментийн кофактор болж ажиллахаас гадна холбогч эдийн нийлэгжил, төмрийн солилцоо, мөн пигментацитай холбоотой үйл явцад оролцдог. Өөрөөр хэлбэл, зэс нь арьс, үс, хумсны эргэн тойрны орчныг хэвийн байлгахад тусалдаг. Хэрэв зэс дутагдвал арьс болон үсний өнгө цайрах, холбогч эд сулрах зэрэг өөрчлөлт гарч болно. Тиймээс зэс нь кератиныг шууд үүсгэдэггүй ч, үс-арьс-хумс эрүүл байх нөхцөлийг дэмжиж өгдөг.
Тэгэхээр эдгээр эрдэс дутагдвал үс, арьс, хумсанд хэрэгтэй бодисууд сайн үүсэж чадахгүй. Ингэснээр үс сулрах, арьс хуурайших, хумс хэврэгших зэрэг өөрчлөлтүүд илэрдэг
Иймээс үс, арьс, хумсны витаминд эдгээр хэрэгтэй бодисуудыг ихэвчлэн хамтад нь хийдэг. Өөрөөр хэлбэл, нэг бүтээгдэхүүнээр гурвууланд нь зэрэг дэмжлэг өгөх гэж байгаа хэрэг юм.
Эдгээр мэдээллийг дүгнэвэл:
Үс, арьс, хумс гурав кератинтай.
Кератин үүсэхэд амин хүчил хэрэгтэй.
Харин тэр үйл явцад цайр, төмөр, селен, зэс зэрэг эрдэс тусалдаг.
Тиймээс үс, арьс, хумсны витаминууд ихэвчлэн нэг дор байдаг.

Хэрэв таны арьс, үс, хумс өнгөө алдаад хуурайшаад байвал эдгээр цайр, төмөр, селен, зэс зэрэг эрдсүүд орсон мөн гистидин гэх амин хүчил орсон ҮС, ХУМС, АРЬСны витаминыг хэрэглээрэй
Vitamix брэндийн Үс, хумс, арьсны витамин нь кератины нөхөн төлжилтийг сайжруулах эрдэс витаминуудыг агуулсан витамин юм.

