Уушгийг чагнаснаар амьсгалын зам, уушгины өвчнийг илрүүлэх, ялган оношлох, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон талын оношилгоонд хэрэглэдэг үндсэн үзлэгийн аргын нэг юм.
1. Хэржигнүүр
- Амьсгал авахад сонсогдох хэржигнэсэн чимээ.
- Цулцанд цэртэй тул амьсгал авах үед хэржигнэж сонсогдоно.
- Үс үрэхтэй төстэй чимээ сонсогдоно.
- Байршлаас шалтгаалж гуурсанцарт бөглөрсөн бол исгэрсэн, дунд зэргийн гуурсан хоолойд бол шунгинасан, том гуурсан хоолойд бол дүнгэнэсэн хуурай хэржигнүүр сонсогдоно.
2. Шүгэлдсэн амьсгал
- Амьсгалын замын үрэвсэл, нарийслаас болж амьсгал гаргахад шүгэлдсэн мэт чимээ сонсогдоно.
- Нэмэлтээр амьсгал давчдаж амьсгалахад хэцүү болно
3. Хуурай хэржигнүүр
- Үрэвслийн улмаас гуурсан хоолойн салст бүрхүүл хөөж хавагнан, өтгөн цэр ялгарснаас болж гуурсан хоолой нарийсна.
- Тасалдсан, хэржигнэсэн чимээ амьсгал авалт болон гаргалтад хоёуланд нь сонсогдоно.
4. Гялтан хальсны шүргэлцэх чимээ
- Гялтан хальс үрэвсэн зузаарч, барзгар болоход энэ чимээ үүснэ.
- Цасан дээр гишгэхэд шажигнахтай төстэй сонсогдоно.
- Мөн амьсгалахад цээжээр өвдөнө.
5. Стридор
- Амьсгалын дээд зам эрс нарийссан үед амьсгал авалт болон гаргалт бэрхшээлтэй болж, амьсгал авах үед хяхтнаж дуугарна.
- Яаралтай эмчид хандаж оношлуулах шаардлагатай

Бронхосолван нь:
- Их хэмжээний цэр гарах,
- Ханиалгах,
- Амьсгалахад хүндрэлтэй болсон амьсгалын замын өвчний үед БРОНХОСОЛВАН эм нь цэрийг шингэлж, амьсгалын замыг цэвэрлэж, ханиахад хялбар болгох үйлдэлтэй.
- Хэрэглэх заавар: 1 уутыг өдөрт 1 удаа өглөөд халуун бүлээн усанд найруулж ууна. Нэг уутанд Ацетилцистейн 600 мг агуулагдана. Үнэ: 21,800₮, хайрцагтаа 10 ууттай.
- Агарфарм болон бусад бүх эмийн сангийн салбараас авах боломжтой

