Мөөгөнцрийн халдварын үед үтрээний шүүрэл

Мөөгөнцрийн халдвар гэж юу вэ?

Мөөгөнцрийн халдвар буюу кандидоз нь Candida albicans мөөгөнцрийн халдварын улмаас үүсдэг. Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолддог.

Мөөгөнцрийн халдварын үед үтрээний шүүрэл хэрхэн өөрчлөгддөг вэ?

1. Бүтэц — Өтгөн, беөгнөрсөн, аарц шиг болох

Шүүрэл нь өтгөн, бөөгнөрсөн, бяслаг эсвэл аарц шиг харагддаг. Үтрээний хананд наалдаж тогтдог бөгөөд угаахад хялбар арилдаггүй нь онцлог шинж юм.

2. Үнэр — Үнэргүй эсвэл бага зэрэг исгэлэн үнэртэй

Кандидозын шүүрэл ихэнх тохиолдолд үнэргүй, эсвэл маш бага зэрэг исгэлэн үнэртэй байдаг. Энэ нь бусад халдвараас ялгарах гол шинж юм. .

3. Өнгө — Ихэнхдээ цагаан эсвэл шаргалдуу

Шүүрэл ихэвчлэн цайвар цагаан өнгөтэй байдаг. Заримдаа шаргалдуу байж болно. Гэвч ногоовтор, хөх ногоон, эсвэл саарал өнгийн шүүрэл гарвал трихомониаз болон бусад бактерийн халдвар байж магадгүй учир эмчид хандах шаардлагатай.

Бусад Шинж Тэмдгүүд

Шүүрлийн өөрчлөлтөөс гадна дараах шинж тэмдгүүд ихэвчлэн хавсарч илэрдэг:

  • Үтрээ болон эргэн тойрны хэсэгт хүчтэй загатнах
  • Гадна бэлэг эрхтэн орчмоор улайх, хавагнах
  • Дизурия — Шээхэд өвдөх, хорсох
  • Диспареуниа — Бэлгийн харьцааны үеэр өвдөх

Эмчилгээ

  • Эмийн эмчилгээ - Мөөгөнцрийн эсрэг эм болон лаа хэрэглэх 
  • Дэмжих эмчилгээ- Дахилтат үтрээний мөөгөнцрийг эмчлэх зорилгоор үндсэн эмчилгээтэй хослуулан ЛУКОЛ болон В-ГЕЛЬ хэрэглэх

Урьдчилан сэргийлэх 

Мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэхэд дараах зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал:

  • Гадна бэлэг эрхтнээ бүлээн усаар тогтмол угаах
  • Үтрээний дотуур угаалгыг шаардлагагүй үед хийхгүй байх
  • Хөвөн даавуун, агаар нэвтрэх дотуур хувцас өмсөж, өдөр бүр солих
  • Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэл, тампоныг 2–3 цаг тутам солих
  • Тохиолдлын бэлгийн хавьталд орвол бэлгэвч тогтмол хэрэглэх

 Эмэгтэйчүүдийн үрэвслийн эсрэг багц

"Лукол шахмал"

-Нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлж үтрээний үрэвслийг намдаана.

- Үтрээний хэвийн бус цагаан юмны ялгарлын багасгана.

- Үтрээний хэвийн орчинг сэргээж, ашигт бактерийн өсөлтийг дэмжинэ.

- Үтрээний үрэвсэл дахилтаас сэргийлнэ.


"В-гель"

- Загатнах, хорсох, хуурайших зэрэг таагүй мэдрэмжийг намдаана.

- Үрэвсэл болон мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

 

Та бүтээгдэхүүнийг агар фарм болон хүргэлтээр авах боломжтой.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385