Бөөрний даралт ихсэлт

Яагаад бөөрний гаралтай даралт ихсэлт үүсдэг вэ? 

Бөөрний артери нарийсах эсвэл бөөрний үрэвсэл үүсэхэд бөөрөнд очих цусны урсгал буурдаг.  Ингэснээр бөөрнөөс ренин гэдэг даавар ялгарч цусны даралтыг өсгөдөг. Гэвч энэ нь цусны даралтыг хэт их өсгөж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг.

Бөөрний гаралтай даралт ихсэлтийн 70%-ийг бөөрний түүдгэнцрийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний завсрын эдийн эмгэгүүд үүсгэдэг.

Шинж Тэмдгүүд:

  • Ихэвчлэн залуу насны хүмүүст илэрдэг — Зовуурь шаналгаа харьцангуй бага байдаг тул санамсаргүй үзлэгт ороход эсвэл хүндэрсэн үедээ оношлогддог.
  • Бөөрний үрэвсэлт өвчний суурин дээр үүсдэг — Бөөрний үрэвсэл сэдрэхэд цусны даралт ихсэж, үрэвсэл намжихад буурах хандлагатай.
  • Нүүр цонхигор цайвардуу, зовхи хавагнах— Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед илэрнэ.
  • Даарах, хоолой өвдөх зэрэг халдварын үед ихэвчлэн илэрдэг — Халдвар нь бөөрөнд нөлөөлснөөр цусны даралтыг өсгөх хандлагатай байдаг. 
  • Диастол буюу доод даралт 90–100 мм м.у.б-аас төдийлөн буудаггүй — Энэ бол бөөрний гаралтай даралтын онцлог шинж

Хэн Илүү Эрсдэлтэй вэ?

  • Халдварт өвчнөөр ойр ойр өвддөг хүмүүс (ханиад, томуу, хоолой өвдөх, шүдний өвчин)
  • Шээс дамжуулах замын болон бөөрний үрэвсэлт өвчин, пиелонефрит, поликистоз өвчтэй хүмүүс
  • Залуу насандаа даралт ихсэлт оношлогдсон хүмүүс
  • Чихрийн шижин болон хэт таргалалттай хүмүүс

Урьдчилан Сэргийлэх Зөвлөмж

  • Давсны хэрэглээг хязгаарлаж, өдөрт 5гр-аас хэтрүүлэхгүй байх
  • Халдварт өвчнийг цаг алдалгүй эмчлэх ялангуяа хоолой, шүдний өвчнийг үл тоомсорлохгүй байх
  • Жилд 1 удаа бөөрний шинжилгээ, цусны даралтаа үзүүлж байх
  • Хангалттай ус уух (өдөрт 1.5–2 литр)
  • Архи, тамхинаас татгалзах
  • Бөөрний үрэвсэлт өвчнийг бүрэн эмчлэх, дахилтаас сэргийлэх -  ЦИСТОН + РИНАЛКА бүтээгдэхүүн хэрэглэх 

“Цистон” & “Риналка”- Бөөр хамгаалах шалгарсан шийдэл

"Цистон"

- Бөөр шээсний замын эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.

- Үрэвсэл намдаана

- Халдвар дахихаас сэргийлнэ

-  Бөөр хамгаална

 

"Риналка"

- ШДЗ-ийн халдварын үеийн шүлтжүүлэгч

- Халуу оргих, хорсох, өвдөх зовуурийг хурдан намдаана.

- Булчингийн агчил тавиулж, тайвшруулна

- Шээсний pH-г хэвийн түвшинд барина

 

Бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой

Эмчийн зөвлөгөө үнэгүй авах утас: 8080-8385