Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ?

Хүүхдийн дархлаа дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр аажмаар бүрэлддэг: 

  • Төрөлхийн дархлаа  
  • Гэдэсний бичил орчин  
  • Вакцин  
  • Орчны нян, вирустай “танилцах”  

Эхийн эсрэг бие эхний саруудад хамгаалдаг ч аажмаар буурч, хүүхдийн өөрийн  дархлаа  идэвхжиж        эхэлдэг.  Доор 0-5 насны хүүхдүүдийн нас бүрийн дархлааны онцлогыг харуулав.

0–1 нас: Шилжилтийн үе 

  • Ээжийн дархлаанаас өөрийн дархлаа руу шилжинэ 
  • IgG эсрэг бие эхээс дамжина  
  • 6–9 сар хүрэхэд энэ хамгаалалт буурна  
  • Дархлаа эмзэг ч маш хурдан хөгждөг  

✅ Энэ үед хэрхэн дархлаа дэмжих вэ? 

  • Хөхөөр хооллох-Нярай, бага насны хүүхдийн амьсгалын замын болон хоол  боловсруулах  замын халдварын эрсдэлийг бууруулдаг  
  • Д3 витамин-Д3 витамин нь Т эс, В эс, макрофаг зэрэг дархлааны эсүүдийг идэвхжүүлдэг. 

Эдгээр дархлааны эсүүд нь: 

  • Нян, вирус таних устгах  
  • “Санамж” үүсгэх үүрэгтэй. 

Энэ насанд хүүхдийн төрөлхийн дархлаа маш чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бие махбод халдварыг  маш  хурдан таних, салст бүрхүүлээрээ хамгаалах, үрэвслийн хариу урвал өгөх механизмууд  түлхүү ажиллана.Харин насанд хүрэгчдийнх шиг бүрэн боловсорсон “санамжын дархлаа” хараахан бүрэлдээгүй байдаг.  Тиймээс зарим халдварт өртөмтгий боловч энэ нь заавал эмгэг гэсэн үг биш;  харин хөгжлийн зүй  тогтол юм.

6 сар + : Нэмэгдэл хоол 

 Энэ үед Зөвхөн калори биш, шим тэжээл чухал. Үүнд

  • Төмөр  
  • Цайр  
  • Уураг  
  • Өөх тос  нь хүүхдийн дархлаа болон өсөлт хөгжилд ч чухал үүрэгтэй. 

❗ Тэжээлийн дутагдал, ялангуяа бичил тэжээлийн дутагдал нь дархлааны үйл ажиллагааг сулруулж  болдгийг судалгааны тоймууд харуулдаг. Бичил тэжээлүүд гэдэг нь хүний биед нийлэгждэггүй,  хоол хүнс болон нэмэлт витаминаар авдаг, хүний бие махбодын дархлаа тогтолцоо, бодисын солилцоонд  зайлшгүй шаардлагатай витамин амин дэм, эрдэс нэгдлүүд юм. 

?‍♂️ 1–2 нас: Орчинтой танилцах үе 

✅Энэ үед хүүхэд: 

  • Мөлхөнө, алхана  
  • Юм амандаа хийнэ  
  • Хүмүүстэй ойр харилцана. ➡️ Ингэснээр дархлаа “суралцах” хурд нэмэгдэнэ. 

✅1-2 насны хүүхдийн дархлааны онцлог: 

  • Ханиад, халдвар нэмэгдэх нь хэвийн  
  • Цэцэрлэгт явдаг хүүхэд илүү олон өвдөнө.

Сүүлийн ажиглалтын судалгаанууд бага насанд цэцэрлэгт суралцдаг  хүүхдүүд 1–5 насандаа илүү  олон халдвар тусах ч сургууль эхлэх үедээ цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдтэй харьцуулахад зарим нийтлэг  халдварт арай бага өртөх хандлагатай байж болохыг харуулж байна. 

✅Чухал зүйл: 

Гэдэсний ашигтай бактер-Амьдралын эхний 1000 хоногт ашигтай бактерууд хурдацтай өөрчлөгдөж,  дархлаа систем, салстын тэнцвэр, зарим харшлын эрсдэлийг бууруулдаг. Энэ үед антибиотикийн хэт их  хэрэглээ нь ашигтай бактеруудыг ч бас устгаж байдаг тул антибиотикийн хэрэглээг хязгаарлах нэг шалтгаан нь ч энэ.   

✅ Энэ үед хэрхэн дархлаа дэмжих вэ?  

1–2 настайд дархлаа дэмжих гол суурь нь вакцины товлол, нойр, хөдөлгөөн болон  нэмэлт бичил  тэжээлүүд буюу витамин амин дэмийн хэрэглээ юм. 1–2 настай хүүхдэд өдөрт 11–14 цаг унтахыг  AASM болон CDC зөвлөсөн байдаг. Мөн Д3 витамин, витамин С, витамин А, витамин Е, төмөр, цайр, селен, иод зэрэг витамин эрдэс нь дархлааны эсийг идэвхжүүлж, халдвартай тэмцэх чадварыг дэмжиж, вирусын эсрэг хамгаалалтанд оролцдог.   

Энэ насны гол онцлог: орчны бичил биетнүүдийн халдвартай “танилцах” замаар дархлаа туршлага  хуримтлуулж эхэлдэг. 

2–3 нас: Халдварын давтамж их байж болох ч дархлаа сайжирна 

2–3 насанд олон хүүхэд цэцэрлэгт орж, илүү өргөн хүрээний нян, вирустай тулгарч эхэлдэг.  Тиймээс эцэг эхчүүд “манай хүүхэд байнга өвдөөд байна” гэж санаа зовох нь их. Гэхдээ энэ насанд жилд  олон давтамжтай ханиад хүрэх нь, ялангуяа цэцэрлэгийн эхний жилүүдэд, хэвийн байж болдог.   

Дархлааны талаас энэ үеийг “бичил биетний өртөлтөнд хариу урвал илүү боловсрох” үе гэж ойлгож болно. Төрөлхийн дархлаа одоо ч чухал боловч олдмол дархлааны бүрэлдэхүүн, тэр дундаа В эс, Т эсийн хариу урвал илүү дадлагажиж байдаг. Бага насанд хүүхэд 1 нас нэмэгдэх тутам дархлааны  урвалын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, илүү зохион байгуулалттай болдог.   

Дархлааны өөрчлөлт: 

  • В, Т эсүүд илүү “сурч” эхэлнэ  
  • Хариу урвал илүү зохион байгуулалттай болно  

✅ Чухал зүйл: 

  • Нойр  
  • Эрүүл хоол  
  • Ариун цэвэр  
  • Вакцин  
  • Витамин Д3, Витамин С зэрэг нь дархлааны эсийг идэвхжүүлж, халдвартай тэмцэх чадвар-ыг нэмэгдүүлдэг.  

3–4 нас: Илүү тогтвортой үе 

  • ???? Халдварын давтамж аажмаар багасна 
  • Өмнө нь “таньсан” вирусуудтай тэмцэх чадвар сайжирна  
  • Дархлааны санамж илүү тогтвортой болно  
  • Гэхдээ ханиад бүрэн алга болно гэсэн үг биш 

4–5 нас: Бэлтгэл үе 

  • Дархлаа нэлээд хөгжсөн байна 
  • Дархлааны “санамж” бүрэлдсэн  
  • Зарим хүүхэд өмнөхөөс бага өвдөнө  

Хүүхдийн дархлааг дэмжиж, халдварыг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг витамины багц.  

Nature’s aid брэндийн +3 сараас 5 настай хүүхдүүдэд зориулсан дархлаа дэмжих багц нь хүүхдийн дархлаа тогтолцоо бүрэн гүйцэт хөгжихөд нэн шаардлагатай 9 төрлийн эрдэс, амин дэм агуулсан байдаг.  Үүнд:

  • А витамин өсөлт, хөгжлийг эрчимжүүлнэ, Дархлаа дэмжинэ, Харааны үйл ажиллагаанд эерэг  нөлөөлнө.
  • В1, В2, В3, В5, В6, В12 витамин-Мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллгааг хангахад оролцоно.  Ядралтыг багасгана. Сэтгэн бодох, сурах чадварыг сайжруулна, Хоолны дуршлыг нэмэгдүүл
  • С витамин - Хүний биед нийлэгждэггүй зөвхөн хоол тэжээл, нэмэлт бүтээгдэхүүнээр  нөхөгддөг маш хүчтэй антиоксидант бөгөөд бие махбодид төмрийн шимэгдэлтийг сайжруулах,дархлаа тогтолцоог дэмжих, эсийн гэмтэл үүсэхээс хамгаалах зэрэг олон чухал үүрэг  гүйцэтгэдэг 
  • Д витамин - Дархлаа дэмжинэ. Яс, Шүдний бэхжих үйл явцад оролцож бат бөх байдлыг  хангана,  өсөлт нь хоцрохоос урьдчилан сэргийлнэ.