Шалтгаангүй ханиалга: Яагаад үүсдэг вэ, Яагаад үл тоож болохгүй вэ, Юу хийх хэрэгтэй вэ?

1. Шалтгаангүй ханиалга гэж юу вэ?

Ханиалга нь биеийн хамгаалах рефлекс бөгөөд амьсгалын замд орсон тоос, нян, салстыг гадагшлуулах зорилготой. Гэвч илэрхий ханиад, томуу, халдваргүй мөртлөө удаан үргэлжилж буй ханиалгыг “шалтгаан тодорхойгүй ханиалга” гэж үздэг. Ихэвчлэн 3 долоо хоногоос дээш үргэлжилбэл анхаарах шаардлагатай.

2. Яагаад шалтгаангүй мэт ханиалга үүсдэг вэ?

Шалтгаан нь нуугдмал байх нь элбэг:

  • Харшлын гаралтай: Тоос, амьтны үс, цэцгийн тоосноос үүдсэн амьсгалын замын цочрол байж болно.
  • Ходоодны хүчил сөргөө (GERD): Хүчил улаан хоолойгоор дээш гарч, хоолойг цочроосноор шөнө эсвэл хэвтэхэд ханиалгадаг.
  • Астма (гуурсан хоолойн багтраа): Зарим хүмүүст амьсгал давчдахгүй мөртлөө зөвхөн ханиалгаар илэрдэг.
  • Архаг бронхит: Ялангуяа тамхи татдаг хүмүүст салст ихтэй удаан ханиалга үүсдэг.
  • Эмийн нөлөө: Зарим даралтны эм (ACE inhibitor) хуурай ханиалга үүсгэж болдог.
  • Амьсгалын замын далд халдвар: Бүрэн эдгээгүй халдвар үлдсэн тохиолдолд ханиалга удаан үргэлжилж болно

3. Яагаад зүгээр орхиж болохгүй вэ?

Шалтгаангүй ханиалгыг удаан хугацаанд үл тоох нь дараах эрсдэлтэй:

  • Ноцтой өвчний эхний шинж байж болно (уушгины өвчин, сүрьеэ, ховор тохиолдолд хавдар)
  • Амьсгалын зам архаг үрэвсэлд шилжинэ
  • Нойр, амьдралын чанар муудна
  • Цээж, хэвлийн булчинд ачаалал өгч, ядралт, өвдөлт үүсгэнэ
  • Хүүхэд, ахмад настанд хүндрэл илүү хурдан үүсдэг

Тиймээс “зүгээр нэг ханиалга” гэж үзэж орхих нь буруу.

4. Хэзээ заавал эмчид хандах вэ?

Дараах шинж илэрвэл шууд үзүүлэх шаардлагатай:

  • 3 долоо хоногоос дээш үргэлжилбэл
  • Цустай цэр гарах
  • Амьсгал давчдах
  • Халуурах, жин огцом буурах
  • Шөнө ханиалга сэдрэх
  • Тамхи татдаг бол

5. Ямар арга хэмжээ авах вэ?

1. Шалтгааныг тодруулах: Өөрөө эм уухаас илүү онош тодруулах нь хамгийн чухал.

2. Амьдралын хэв маяг засах:

  • Тамхи татдаг бол зогсоох
  • Тоос, харшил үүсгэгчээс зайлсхийх
  • Чийгшил тохируулах (хуурай агаар ханиалгыг нэмэгдүүлдэг)

3. Хооллолт анхаарах

  • Халуун, тослог, хүчиллэг хоол багасгах (сөргөөтэй бол)
  • Шингэн сайн уух

4. Эмчилгээ

Шалтгаанаас хамаарч:

  • Харшлын эм
  • Ходоодны хүчил дарах эм
  • Амьсгалын зам тэлэх эм
  • Антибиотик (зөвхөн шаардлагатай үед)
  • Кофлет Хүлхмэл өдөрт 1 ширхэгээр 4 цагийн зайтай хүлхэх / Бүх төрлийн ханиалгыг намдаана/

Кофлет хүлхмэл нь гуурсан хоолойн салстыг тайвшруулж, үрэвслийг намдааснаар янз бүрийн шалтгаант ханиалга, ялангуяа тамхичдын ханиалгыг намдаана. Та халаасан даа хийж өдөр бүр хүлхэн, гуурсан хоолойгоо тайвшруулаарай

5. Тогтмол хяналт

Архаг ханиалгатай бол давтан үзлэг маш чухал..