Бөөрний архаг өвчин гэж юу вэ?

Бөөр бол бидний хамгийн чухал эрхтэн юм. Энэ хос эрхтэн өдөр бүр 200 гаруй литр цусыг шүүж, хорт бодис болон илүүдэл шингэнийг шээсээр гадагшлуулдаг. Үүнээс гадна даралтыг тогтвортой барих, цусны улаан эсийн үйлдвэрлэлд туслах, Д аминдэм нийлэгжүүлэх зэрэг олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг.

Харамсалтай нь бөөрний өвчин ихэнхдээ чимээгүй явагддаг. Эхний үе шатуудад ямар ч шинж тэмдэг илрэхгүй, хүн өвдсөнөө мэдэлгүй удаан хугацаанд явснаас бөөрний архаг өвчин болж хүндэрсэн байдаг.

Анхааруулах дохионууд:

Бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхлэхэд дараах шинж тэмдгүүд аажмаар илэрч эхэлдэг:

  • Ядарч сульдах — Уреа, креатинин зэрэг хаягдал бодис цусанд хуримтлагдах ба эритропоэтин даавар буурснаас цус багадалт үүсэж, бие ядарч сульддаг.
  • Нүүр, гар, хөл хавагнах — Натри, шингэний хадгалалт нэмэгдэх ба уураг шээсэнд алдагдсанаас коллоид осмосын даралт буурч, эдэд шингэн хуримтлагдан хаван үүсдэг.
  • Шээсний өнгө, хэмжээ, үнэр өөрчлөгдөх — Гломерулын мембран гэмтсэнээр цусны улаан эс, уураг шээсэнд нэвтрэн гарч, шээс харлах, хөөсрөх, аммиакийн хурц үнэртэй болоход хүргэдэг.
  • Даралт хэлбэлзэх — Бөөрний гэмтлээс RAAS системийн зохицуулалт алдагдаж, ренин ялгаралт ихэссэнээр судас агшиж, цусны даралт өсдөг. Үүнээс толгой өвдөх, нүд бүрэлзэх шинж дагалддаг.

Өвчин ямар үе шаттай явагддаг вэ?

Бөөрний архаг өвчин (БАӨ) нь 5 үе шатаар явагддаг бөгөөд бөөрний шүүх чадварыг (eGFR) үндэслэн тодорхойлдог.

Үе шат

eGFR утга

Бөөрний байдал

1-р шат

90-аас дээш

Бага зэрэг гэмтэлтэй ч бөөр хэвийн ажилладаг.
2-р шат 60–89

Бага зэргийн бөөрний гэмтэл

3-р шат 30–59

Дунд зэргийн гэмтэл, шинж тэмдэг илэрч эхэлнэ

4-р шат 15–29

Хүнд хэлбэрийн гэмтэл, шинж тэмдгүүд ноцтой илэрдэг.

5-р шат 15-аас доош

Бөөр бараг ажиллахаа больсон — диализ шаардлагатай

Бөөрөө хамгаалах энгийн зөвлөгөө

  • Өдөрт 2–2.5 литр цэвэр ус уух
  • Давс, элсэн чихрийн хэрэглээг хязгаарлах
  • Цусны даралт болон сахарын түвшнийг хянах
  • Жилд нэг удаа шээсний болон цусны ерөнхий шинжилгээ өгөх
  • Эмч зөвшөөрөлгүйгээр өвдөлт намдаах эм удаан хугацаанд хэрэглэхгүй байх
  • Бөөр хамгаалах ЦИСТОН + РИНАЛКА бүтээгдэхүүн хэрэглэх 

“Цистон” & “Риналка” - Бөөр хамгаалах шалгарсан шийдэл

- БШЗ-ын халдварын эсрэг үйлчилгээтэй, үрэвслийг намдаана

- Халдвар дахихаас сэргийлнэ

- Бөөр хамгаална

- Халуу оргих, хорсох, өвдөх зовуурийг хурдан намдаана.

- Шээсний pH-г хэвийн түвшинд барина

 

Агар Фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой

Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385