Харшлын хүндрэлээс сэргийлэх 5 арга

Ургамлын харшлын үед зөвхөн амьсгалын зам гэлтгүй нүд, арьс, болон олон шинж тэмдэг илэрч болно.

Амьсгалын замд илрэх шинж

  • Найтаах, шингэн нус гоожих.
  • Хамар битүүрэх, хамар дотор загатнах.
  • Хоолой, тагнай сэрвэгэнэж загатнах, хуурай ханиалгах.
  • Цээж бачуурах, амьсгал давчдах, астматай бол астма сэдрэх

Нүдэнд илрэх шинж

  • Нүд улайж, загатнах.
  • Нулимс гоожих,
  • Нүд хавагнах, нуухтах.
  • Хүндэрсэн тохиолдолд түр хугацаанд нүд бүрсийх, гэрэлд дургүй болох шинж илэрнэ

Арьсанд илрэх шинж

  • Арьс хуурайшиж, улайж загатнах.
  • Чонон хөрвөс шиг бэлцрүүт тууралт гарч, ихээр загатнана
  • Нүүр, уруул, нүд орчим хавагнах (хүнд сэдрэл үед).

Мэдрэлийн болон ерөнхий шинж

  • Толгой өвдөх, ядрамтгай, цочромтгой болох.
  • Нойр муудах, анхаарал сарних,
  • Ажлын болон сурах чадвар буурах

 

Ургамлын харшил хүндрэхээс сэргийлэхэд дараах 5 аргийг тогтмол мөрдөх хэрэгтэй.

  1. Юунд, хэзээ харшилдгаа оношлуулаад урьдчилан эмчилгээ эхлүүлэх

Арьсны сорил эсвэл цусны шинжилгээгээр ямар ургамлын тоосонд мэдрэг болохоо тогтоох нь хүндрэлээс сэргийлэх эхний алхам юм. Ингэснээр тухайн ургамлын тоосонцор цацагдах үе эхлэхээс 1–2 долоо хоногийн өмнө эмчийн заавраар антигистамин, хамрын спрей зэрэг эмийг урьдчилан эхлүүлбэл харшлын шинж тэмдэг хөнгөн, астма сэдрэх эрсдэл багасдаг. Мөн завгүй танд жоргүйгээр олгох харшлын эсрэг багцыг хамт хэрэглээрэй.

                

Харшлын эсрэг багц нь дархлааг дэмжиж харшлаас сэргийлэхээс гадна, дархлаа хэт идэвхэжсэн үед бууруулах үйлдэлтэй. Энэхүү үйлдлийг дархлаа зохицуулах буюу иммуномодулятор гэж нэрлэдэг. Та харшлын эсрэг багцыг өөрийн харшил эхлэхээс 1 сарын өмнөөс тогтмол ууснаар харшил болон харшлыг хүндрэхээс сэргийлнэ.

                         

    2. Ургамлын тоосжилтын үед өртөлтийг багасгах

Ургамал тоосоо гөвдөг оргил цагт (ихэвчлэн өглөөний 04:00–10:00) аль болох гадаа гарахгүй байх, цонхоо хааж, маск зүүх, нүдний шил, малгай тогтмол хэрэглэнэ. Ингэснээр харшил үүсгэгч ургамлын тоосонцор аль болох биед орохоос сэргийлнэ.  

    3. Гэр болон ажлын орчинд харшил өдөөгч хүчин зүйлсийг холдуулах

Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, тоос соруулах, цонхондоо шүүлтүүртэй тор хийх, агаар чийгшүүлэгч хэрэглэх зэрэг нь агаарт харшил үүсгэгч тоосонцор ихсэж, харшил сэдрэхээс сэргийлнэ.

Гэрт харшил үүсгэгч бага байлгахын тулд гаднаас орж ирмэгц хувцсаа үүдэндээ тайлах, шууд гэрийн хувцсыг солих, усанд орж унтах зэргээр биед наалдсан байх харшил үүсгэгч тоосонцроор амьсгалахаас сэргийлдэг. Ингэснээр шөнөдөө цээж бачуурах, амьсгал давчдах, нойргүйдэл зэрэг хүндрэлүүдийг мэдэгдэхүйц багасгадаг.

   4. Эмчийн зааваргүйгээр өөрөө “эмчилж” хүндрүүлэхээс зайлсхийх

Харшил нэгэнт эхэлсэн үед хамрын дусаалга, гормонтой эм зэргийг удаан хугацаанд дураараа хэрэглэх нь хамрын салстыг гэмтээж, архаг үрэвсэл үүсгэх, полип үүсгэх, астма болж хүндрүүлэх эрсдэлтэй.

Мөн ардын, нотолгоогүй арга нь харшлыг улам хүчтэй болгох магадлалтай тул та харшлын шинж тэмдэг эхэлсэн үед заавал харшлын эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

  5. Дархлаагаа дэмжиж, өдөөгч хүнс, зуршлаас зайлсхийх

Ус хангалттай уух, чанартай нойр авах, стрессээ бууруулах, тамхи вэйп татахаас бүрэн татгалзах нь дархлааны хариу үйлдэл хэт нэмэгдэх, амьсгалын замын архаг үрэвсэл үүсэхээс сэргийлнэ.

Зарим ургамлын харшилтай хүмүүст тодорхой хүнс (алим, лийр, чавга, айраг, самар гэх мэт) харшил өдөөх магадлалтай байдаг тул эмчээсээ харшлыг өдөөдөг хүнсээ тодорхойлуулж, улиралд нь хязгаарлах хэрэгтэй.