Үсний уналтыг багасгах 6 шилдэг арга

Үс уналт бол зүгээр нэг гоо сайхны асуудал биш. Бие махбодийн тэнцвэрт байдал алдагдаж эхлэхэд үс  хамгийн түрүүнд дохио өгдөг өөрөөр хэлбэл бие махбодод витамин, эрдэс дутагдах үед эсвэл дааврын  тэнцэр алдагдах үед үсний уутанцар хангалттай тэжээл авч чаддаггүй учраас үс суларч, уналт нэмэгддэг.  Хүн өдөрт дунджаар 50-100 ширхэг үс унагах нь хэвийн.  Харин үүнээс их унаж эхэлбэл  шалтгааныг нь  ойлгож, арга хэмжээ  авах шаардлагатай.  

????‍♀️ Үс хэрхэн ургадаг вэ? 

Үс тасралтгүй ургаж, унаж байдаг циклтэй: 

1. Анаген үе (ургах үе)- 2–6 жил үргэлжилнэ.  

  • Үс ургалт нь ихэнх нь энэ үед байна  
  • Эрүүл үед үс идэвхтэй ургана. 

2. Катаген үе (шилжилт) -Богино хугацаанд (2–3 долоо хоног)  үргэлжилнэ.

  • Энэ үед үсний уутанцар “амарч” эхэлдэг  

3. Телоген үе (унах үе)- Хэвийн үед 2–3 сар үргэлжилнэ.

  • Хуучин үс унаж, шинэ үс гарч ирнэ  
  • Хэрвээ телоген үе ихэсвэл үс их хэмжээгээр унаж эхэлдэг.  

⚠️ Үс уналтын гол шалтгаанууд 

???? 1. Удамшил (андрогеник халцрал) 

  • Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь тохиолддог  
  • Үс шингэрч, ургалт удааширна  

???? 2. Шим тэжээлийн дутагдал 

Судалгаагаар үс уналттай хүмүүсийн дунд: 

  • Төмөр  
  • Витамин D  
  • Биотин (B7)  
  • Цайр дутагдах нь түгээмэл байдаг. 

Үсний уутанцар  хангалттай “шим тэжээл” авч чадахгүй бол: 

  • Үсний ширхэг нарийсна.  
  • Амархан унадаг болно  

???? 3. Стресс 

  • Хэт их стресс нь телоген үеийг уртасгах буюу уналтыг нэмэгдүүлдэг. Учир нь стрессийн даавар буюу кортизол нь бие махбодод аюул тохиолдлоо гэсэн дохио өгдөг учир бие махбод  хамгаалах горимд шилжиж, амьд үлдэхийг нэн тэргүүнд тавьдаг. Өөрөөр хэлбэл стрессийн  даавар ихсэх үед чухал эрхтэнүүд буюу зүрх, тархи илүү их тэжээл авч, чухал биш эрхтэнүүд  болох дайвар эрхтэнүүдийн үйл ажиллагаа түр саарна. Ердийн үед үсний анаген ургалтын үе явагддаг бол стрессийн үед шууд телоген уналтын үе уртасдаг. Мөн стрессийн даавар нь  үсний уутанцрын үүдэл эсийг идэвхгүй болгодог нь судалгаагаар батлагдсан байдаг. Энэ үед  үс ургах комманд түр зогсдог.  
  • 2–3 сарын дараа үс бөөнөөр унаж эхэлдэг.  

???? 4. Дааврын өөрчлөлт 

  • Жирэмслэлт, төрсний дараа  
  • Бамбай булчирхайн илүүдэл болон дутагдал  
  • Өндгөвч олон уйланхайтах хам шинж 

???? Даавар = үсний ургалтын хурд 

???? 5. Буруу арчилгаа 

  • Хэт их индүү, химийн бодис  
  • Чанаргүй бүтээгдэхүүн  
  • Хэт чанга боох 

???? Үс ургалтыг хэрхэн дэмжих вэ? 

1. Дотроос нь шим тэжээлээр хангах

Үсний ургалтын “суурь” нь бие махбод дахь шим тэжээл: Үсний уутанцар нь маш идэвхтэй        эсүүдээс бүрддэг тул хангалттай шим тэжээлгүй үед  хамгийн түрүүнд сулардгийг  судалгаанууд харуулдаг.  

???? Төмөр (Iron) 

???? Үүрэг: хүчилтөрөгчийг үсний уутанцарт хүргэнэ 

  • Төмөр нь гемоглобины үндсэн бүрэлдэхүүн юм. Тиймээс  цусаар хүчилтөрөгч зөөвөрлөнө  
  • Үсний уутанцар нь энергийн хэрэгцээ их шаарддаг → хүчилтөрөгчгүй бол “идэвхгүй” болдог.   

❗ Дутагдвал: 

  • Үсний ургалт удааширна  
  • Үс амархан унадаг болно  
  • Сийрэгжилт үүснэ  

???? Биотин (Vitamin B7) 

???? Үүрэг: үсний бүтэц, кератины нийлэгжилт 

  • Биотин нь кератин үүсэхэд оролцдог  
  • Кератин = үсний үндсэн “барилгын материал”  

❗ Дутагдвал: 

  • Үсний ширхэг нарийсна.  
  • Үс хугарамтгай болно  
  • Хумс давхар хугарамтгай болно 

☀️ Витамин D 

???? Үүрэг: үсний уутанцрыг “идэвхжүүлэх”. 

  • Витамин D нь үсний шинэ уутанцрын үүсэлд оролцдог  
  • Үсний ургалтын цикл (анаген үе)-ийг дэмждэг  

❗ Дутагдвал: 

  • Үсний ургалт зогсонги болно  
  • Телоген үе ихэснэ → уналт нэмэгдэнэ  

⚙️ Цайр (Zinc) 

???? Үүрэг: эсийн нөхөн төлжилт, засвар 

  • Үсний уутанцрын эсүүдийг нөхөн сэргээнэ  
  • Дааврын тэнцвэрт нөлөөлнө  

❗ Дутагдвал: 

  • Үс уналт нэмэгдэнэ  
  • Хуйх хуурайшиж, загатнаа нэмэгдэнэ.  

2. Цусны эргэлтийг сайжруулах 

  • Толгой массаж  
  • Хөнгөн дасгал  
  • Халуун усанд удаан байхгүй байх  

???? Илүү их цус = илүү их тэжээл 

3. Зөв хооллолт 

Үсэнд хэрэгтэй “хамгийн шилдэг хүнс”: 

???? Өндөг  

???? Улаан мах  

???? Загас  

???? Самар  

???? Ногоон навчит хүнс  

4. Амралт, нойр 

  • 7–8 цаг унтах  
  • Стресс багасгах  

???? Нойр = нөхөн төлжилт 

5. Гадна арчилгаа 

  • Зөөлөн шампунь  
  • Индүү бага хэрэглэх  
  • Химийн найрлагатай бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэхгүй байх 

6. Үс хумнсны ургалтыг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн.  

Nature's aid брэндийн Үс, арьс, хумсны витамин нь

✔ Үсний ургалтыг дэмжинэ 

  • Биотин, MSM, Цайр, Силикон → Үсний үндсийг тэжээж, ургалтыг түргэсгэнэ. 

✔ Үсний өнгийг сэргээнэ, гялалзуулна 

  • Витамин Е, С, Зэс → Үсийг хамгаалж, өнгийг нь сэргээж гялалзсан болгоно. 

✔ Үсний уналтыг багасгана 

  • MSM, Цайр, Манган → Үсний уналт, ялангуяа хөхүүл үеийн үсний уналтыг мэдэгдэхүйц  багасгадаг. 

✔ Гэмтлийг засаж, хугарамтгай байдлыг бууруулна 

  • Үсний бүтцийг дотроос нь тэжээж сайжруулна. 

???? Арьсанд үзүүлэх ашиг тус 

✔ Арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ 

  • Найрлаган дахь Витамин С, Е, MSM → Эсийн нөхөн төлжилтийг хурдасгаж, арьсыг илүү залуу  харагдуулна. 

✔ Үрчлээ үүсэхээс сэргийлнэ 

  • Антиоксидант нэгдлүүд нь арьсыг хөгшрөлтөөс хамгаална. 

✔ Арьсны бохирдлыг гадагшлуулж батга гарахаас хамгаална 

  • Алое вера, Хүрэн замаг, MSM → Арьсны үрэвслийг намдааж, батганы эх үүсвэрийг багасгана. 

???? Хумсанд үзүүлэх ашиг тус 

✔ Хумсыг бэхжүүлнэ 

  • Кальци, Цайр, Биотин → Хугарамтгай хумсыг бат бөх болгож, ургалтыг дэмжинэ. 

✔ Эрүүл, толигор хумс бий болгоно 

Найрлага, савалгаа: 30 шахмалаар савлагдсан. 

1 шахмалд агуулагдах: 

  • Витамин Е – 20 мг 
  • Витамин С – 100 мг 
  • Биотин – 100 мкг 
  • Кальци – 200 мг 
  • Цайр – 15 мг 
  • Зэс – 2 мг 
  • Манган – 2 мг 
  • MSM – 500 мг 
  • Цахиур – 50 мг 
  • Алое вера ханд – 25 мг 
  • Хүрэн замаг – 50 мг 

Бүтээгдэхүүний онцлог давуу тал: 

  • Үс, арьс, хумсыг нэг дор дэмждэг 
  • Органик гаралтай тэжээлүүдтэй (MSM, aloе vera, хүрэн замаг) 
  • Хөхүүл үед үсний уналтыг багасгахад тохиромжтой 
  • Антиоксидантаар баялаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.