Яагаад хатги гардаг вэ?

Хатги нь ихэвчлэн стафилококкын төрлийн нянгаар үүсгэгддэг, үсний уутанцар эсвэл тосны булчирхайн гүнд үүссэн идээт үрэвслийг хэлдэг.

Ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүр зэрэг амархан үрэгддэг, хөлрөмтгий хэсэгт гардаг.

Хатги хэрхэн гардаг вэ?

  • Арьсанд байрлах үсний уутанцар, тосны булчирхай руу стафилококкын төрлийн нян орж үржиж, идээ хуримтлагдан буглаа үүснэ.
  • Арьс шархлах, маажих, зүсэх, сахлын хутгаар гэмтээх, батга шахах зэргээс шалтгаалан нян арьсанд нэвтэрдэг.
  • Дархлаа сулрах үед, чихрийн шижинтэй болон таргалалттай хүмүүст арьсаа маажих, зүсэж гэмтээх, ариун цэвэр муу үед гардаг.

 

Илрэх шинж тэмдэг

  • Хатгины үед ихэвчлэн арьсан дээр өвдөлттэй, улайсан, буглаа маягаар гарч аажмаар томордог.
  • Эхэндээ жижиг улаан гүвдрүү, бэрсүү маягийн хатуу буглаа гарна, ихэнхдээ толгойгүй байна
  • Тэр хэсэг хүчтэй өвдөж, хүрэхэд лугшина
  • Ойролцоох хэсэгтээ хавагнаж, улайж, халуу дүүгнэ
  • 2–3 хоногийн дотор төв хэсэгт нь идээтэй толгой гарна
  • Хүндэрсэн тохиолдолд халуурах, бие сульдах зэрэг нийтлэг халдварын шинж нэмэгдэж болно.

                           

Хатги гарчихсан үед юуг анхаарах вэ?

  • Шахаж, хатгаж огт болохгүй, ингэснээр идээ гүнд тархаж, олон дахин гарах, цусаар халдвар тархах эрсдэлтэй.
  • Ариун цэврийг сайн сахиж, тухайн хэсгийг спирт, иод, бактерийн эсрэг савангаар угааж ариутгаж, цэвэр хуурай болтол арчина
  • Хатуурч өвдөх, халуурах, нүүр, хамар, нүдний орчимд гарсан, эсвэл давтамжтай гарч байвал заавал арьсны эмч эсвэл мэс заслын эмчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ
  • Хэрэв олон дахин хатги гарч байвал заавал бактериологийн шинжилгээ өгч, MRSA эсэхийг шинжлүүлнэ
  • Дархлаа дэмжихээр Септилин эмийг хэрэглэнэ. Септилин эм нь дархлаа дэмжих үйлдлээс гадна бактерийн тэсвэржилтээс сэргийлдэг тул хатги дахиж гарахаас сэргийлэн, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, хатгины эдгэрэлтийг түргэсгэнэ.