Гар хөл амны өвчин гэж юу вэ?

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн дунд гар, хөл, амны өвчин дулааны улиралд ихээр  нэмэгдэж байна. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн орчинд хурдацтай тархдаг тул эцэг эх, асран хамгаалагч бүр энэ халдварын талаар мэдлэгтэй байх нь чухал юм. 

 

Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?  

Гар, хөл, амны өвчин нь вирусийн гаралтай, бага насны хүүхдүүдэд голчлон тохиолддог халдварт өвчин юм. Гол үүсгэгч нь коксаки вирус, энтеровирус байдаг. Вирус шүлс, нус цэр зэргээр бохирдсон гараар дамжин маш амархан халдварладаг тул цэцэрлэг, сургууль зэрэгт ихээр тархдаг. Энэ дундаа 5 хүртэлх насныхан болон цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд, дархлаа сул хүүхдүүд голчлон өвддөг. 

 

Шинж тэмдэг 

Өвчний нууц үе дунджаар 3–6  өдөр  үргэлжилсний  дараа  шинж  тэмдэг  аажмаар  эхэлнэ. 

Ойролцоогоор 3–7 хоног үргэлжилнэ. 

Илрэх шинж тэмдэгт: 

  • Халуурах (38–39°C) 
  • Хоолой өвдөх 
  • Амаар жижиг улаан толбо гарч, дараа нь цэврүү болж томрох, хоол идэх, уухад хөндүүрлэнэ 
  • Алга, ул болон мөч, өгзөг, хүйсийн орчимд улаан толбот, жижиг цэврүүт тууралт  гарна   
     

Ямар хүндрэл гарах эрсдэлтэй вэ?  

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн тусаж өөрөө эдгэрдэг боловч энтеровирусээр өвдсөн үед хүндрэл үүсэх эрсдэлтэй.  

  • Шингэн алдалт: ам, хоолой өвдөөснөөс болж шингэн бага уух, ялангуяа бага насныханд аюултай шингэн алдалт үүсэж болно.  
  • Хумс өөрчлөгдөх: зарим хүүхдэд өвдсөнөөс 1–2  сарын  дараа  гар,  хөлийн  хумс  уртаашаа зураастай болох, хумс унах зэрэг хүндрэл үүсдэг, 1-2  сарын  дараа  эргээд хэвэндээ ордог. 
  • Мэдрэлийн хүндрэл: вирусын менингит, энцефалит гэх мэт ховор боловч ноцтой хүндрэлүүд илэрч болзошгүй.  
  • Уушги, зүрхний хүндрэл зэрэг нь маш ховор ч тохиолддог. 

Халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Маш хурдан халдварладаг тул урьдчилан сэргийлэлт нь хамгийн чухал хамгаалалт юм.

  • Гарын ариун цэвэр: бие зассаны дараа, хоол идэхийн өмнө, гаднаас орж ирээд заавал гараа савандаж угаах.
  • Ханиаж, найтаахдаа тохой руугаа дарах, салфетка хэрэглэх
  • Тоглоом, бариул, хаалганы бариул, ширээ, утас зэрэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх.
  • Өвчтэй хүүхдийг халуурч, идэвхтэй тууралттай хугацаанд (ихэвчлэн 5–7 хоног) цэцэрлэг, сургуульд явуулахгүй байж, тусгаарлах. 
  • Гэр бүлийн дархлаа дэмжих Септилин 

                         

Септилин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж халдварт өртөхөөс сэргийлдэг. Мөн ханиад болон  томуу  туссан  үед  үрэвслийн  эсрэг  үйлдэлтэй  тул,  өвчний  хүндрэлээс  сэргийлж,  эдгэрэлтийг  түргэсгэдэг. Эмийн ургамлыг нийлүүлэн шахмал болон сироп хэлбэрт оруулсан  тул нярай үеэс эхлэн уух боломжтой.