Яс, үе мөчний эрүүл мэнд бидний хоолны ширээн дээрээс эхэлдэг. Бид өдөр бүр алхаж, ажиллаж, спортоор хичээллэх бүртээ тэднээсээ бүх ачааг нь нэхдэг атлаа өөрсдийг нь тийм ч их тоодоггүй.
Яс, мөгөөрс нь байнга шинэчлэгдэж байдаг “амьд” эд тул хангалттай кальци, Д амин дэм, уураг, эрдэс бодисгүй бол барилгын “тоосго, цемент” нь дуусч, аажмаар сийрэгжиж, элэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, буруу хооллолт нь ирээдүйн нуруу, өвдөг, мөрний өвдөлтийн суурийг чимээгүйхэн тавьж байдаг.
Сүү, тараг – ясны “шингэн бетон”
- Сүү, тараг нь кальци, уургийн хамгийн түгээмэл, шингэц сайтай эх үүсвэр. Нэг аяга (ойролцоогоор 240 мл) сүү 300 мг орчим кальци агуулах бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой кальцийн ойролцоогоор 25–30 хувийг дангаараа хангаж чадна.
- Өдөрт 1–2 аяга сүү, эсвэл 1 аяга тараг байнга хэрэглэх дадал нь ирээдүйн яс сийрэгжилтээс сэргийлэхэд хүчтэй “даатгал” болж өгнө.
Бяслаг – кальцийн “баян уурхай”
- Бяслаг багахан порцоороо өндөр кальцитайгаараа онцлог. Дунджаар хатуу бяслагийн 40 орчим граммд 300–400 мг кальци агуулагдаж болдог нь нэг аяга сүүнээс дутахгүй хэмжээ юм. Ингэснээр өглөөний сэндвич, салат, хоолны хачраар бага хэмжээний бяслаг нэмэх нь ясанд маш ашигтай.
- Гэхдээ бяслаг нь давс, ханасан өөх тосоор харьцангуй өндөр тул “ихэдвэл хор” зарчмыг санаж, өдөр бүр багахан хэмжээгээр, бусад эрүүл хүнстэй хослуулан хэрэглэх нь зөв.
Өндөг – Д амин дэм ба уургийн хослол
- Өндөг, ялангуяа өндөгний шар нь уураг, Д амин дэмийн чухал эх үүсвэр. Дундаж хэмжээний нэг өндөг 6–7 г уураг, 40–50 орчим ОУН Д амин дэм агуулдаг гэж хоол тэжээлийн судалгаанд тэмдэглэдэг. Д амин дэм нь кальцийг гэдэснээс шимэгдүүлэх, улмаар ясанд “суулгах” гол түлхүүр учраас хотын амьдрал, нарны гэрэлд бага гарах хэв маяг давамгайлж буй өнөө үед өндгийг тогтмол хэрэглэх нь илүү чухал болсон.
Самар, бүхэл үр – кальци, магни, “эрүүл тосны” багц
- Самар, ялангуяа бүйлс нь кальци, магни, уураг, омега‑3, омега‑6 тосны хүчлээр баялаг. 30 грамм бүйлс ойролцоогоор 70–80 мг кальци, ясны хувьд маш чухал магнийг өгч чадна. Магни нь Д амин дэмийг идэвхтэй хэлбэрт хувиргах, ясны эрдэсжилтийг дэмжих зэрэг олон талын үүрэгтэй.
- Бүхэл үрийн талх, овъёос, бор будаа зэрэг нь мөн магни, бусад эрдсээр хангалттай байдаг. Өглөөний цайнд овъёостой аяганд бага зэрэг бүйлс, хушга нэмэх эсвэл ажлын ширэн дээрээ атга самар байлгахнь үе мөчиндөө өдөр бүр “бага багаар хөрөнгө оруулж” байгаа хэрэг.
Ногоон навчит ногоо – кальци, К амин дэм, эрдсийн үйлдвэр
- Бууцай, байцаа, брокколи зэрэг ногоон навчит ногоонд кальциас гадна К амин дэм, магни, кали зэрэг яс, үе мөчид хэрэгтэй бодисууд элбэг. К амин дэм нь остеокальцин нэртэй уургийг идэвхжүүлж, кальцийг ясандаа зөв байрлалд барихад тусалдаг гэж үздэг. Тиймээс өдөр бүрийн хоолондоо ногоон салат, чанасан эсвэл жигнэсэн брокколи, байцааны төрлийн ногоог тогтмол нэмэх нь яс, үеийн эрүүл мэндэд чимээгүй боловч хүчтэй дэмжлэг болдог.
Яагаад Румалай Форте, Румалай Гель хэрэгтэй вэ?
Хооллолтоо засаж, кальци, Д амин дэм, уураг, эрдэс бодисоо хангалттай авч байсан ч үе мөч өвдөх, хөшиж чилэх асуудал хэвээр үлдэх нь олон. Ялангуяа:
- Нас ахисан
- Илүүдэл жинтэй
- Олон жил суудлын ажил хийсэн
- Үе мөчний үрэвсэл, артриттай хүмүүсийн хувьд мөгөөрс элэгдэж, эргэн тойрны зөөлөн эд үрэвссэн байдаг.
Ийм үед зөв хооллолт дангаараа хангалтгүй бөгөөд аль хэдийн үүссэн үрэвсэл, өвдөлтийг намжааж, хөдөлгөөнийг чөлөөтэй болгох нэмэлт дэмжлэг шаардлагатай болдог.
Үе мөч, яс таныг хамгаалж байгаа шиг та ч тэднийг хамгаал

Румалай форте (шахмал)- Үрэвслийг бууруулж, хөдөлгөөнийг дэмжинэ.
- Үрэвслийн гол механизмыг намжааж, үений мөгөөрсийг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.
- Архаг өвдөлт, өглөөний хөшингийг багасгаж, урт хугацаанд үений үйл ажиллагааг сайжруулна.
Румалай гель-Түргэн шингэж, өвдөлттэй хэсгийг тайвшруулна.
- Өвдсөн хэсэгт шууд нөлөөлж, өвдөлт, хөшингийг богино хугацаанд бууруулна.
Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385
Бүтээгдэхүүний үнэ:
- Румалай форте 20,990₮. /1 шахмалаар өдөрт 2 удаа шинж тэмдэг арилтал удаан хугацаагаар хэрэглэнэ./
- Румалай гель 15,790₮. /Өөрчлөлттэй хэсэг газартаа зөөлөн иллэг хийж түрхэнэ. Өдөрт хоёр ба түүнээс дээш удаа түрхэж хэрэглэнэ./
Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой
Өөрөөр хэлбэл, зөв хооллолт нь яс, мөгөөрсийг “шинээр сайн барих” барилгын материал бол Румалай Форте, Румалай Гель нь аль хэдийн эвдэрч, үрэвссэн хэсгийн өвдөлтийг намжаан, хөдөлгөөнийг чөлөөтэй болгоход туслах “засвар үйлчилгээ” гэж ойлгож болно.


Purevbat