Толгойн өвдөлт гэж юу вэ ?
Толгой өвдөлт нь тусдаа бие даасан өвчин боловч зарим үед ямар нэг өвчний дохио ч байж болдог. Эмч нар толгойн өвдөлтийг ерөнхийд нь анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг. Толгой өвдөлт нь шалтгаанаас хамааран өөр өөр газраар өвддөг тул, ялгааг мэдэж, зөв эмчилгээ хийх нь чухал.
???? Хүчдэлийн хэв шинжит толгойн өвдөлт (Tension-type headache)
– Хамгийн түгээмэл, толгойг тойрч өвдөнө
– Ихэвчлэн стресс, ядаргаа, буруу суултаас шалтгаалдаг.
⚡ Мигрень (Migraine)
– Нэг талдаа хүчтэй, аянга цахих мэт лугшиж өвдөнө
– Дотор муухайрах, гэрэлтэй орчин, дуу чимээнд өвдөлт нэмэгдэнэ
Мигрень сэдрээх нийтлэг хүчин зүйлд зарим хүнс, нойр дутуу байх, стресс, удамшлын нөлөөлөл зэрэг ордог. Энэ үед дотор муухайрах, бөөлжис хүрэх, хурц гэрэл, чанга дуу, үнэрт мэдрэг болох шинж хавсарч болдог бөгөөд өвдөлт 4–72 цаг үргэлжлэх нь бий.
???? Синусын толгойн өвдөлт (Sinus headache)
– Хамар битүүрэх, нус гоожих зовуурьтай хавсарна
– Нүүр, дух орчмоор дарж өвдөнө
– Ханиад, томуу, хамрын ханиад зэрэг халдварын үед илэрнэ.
???? Кластер толгой өвдөлт (Cluster headache)
– Нүдний орчим, ухархай зэрэгт маш хүчтэй өвдөнө.
– Нүд улайх, нулимс гоожих зовуурь хамт илэрнэ
– Богино хугацаанд давтамжтайгаар илэрнэ

???? Та өвдөлтийг хормын төдийд намдаах ????ЦЕРИДОЛ ????эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 550 гэж бичээрэй. Толгой өвдөлт олон давтамжтай, ялангуяа өглөө сэрэхэд илэрч байвал та заавал эмчид хандаарай.

