Цус өтгөрвөл яах вэ?

Цус өтгөрөл нь дүрст элементүүд (улаан эс, цагаан эс, ялтас эс) ихсэж, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, тэдгээрийн харьцаа алдагдсанаас цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлнэ. Нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц нь "цус өтгөрөл" гэх ойлголтын хүрээнд хамаарна.

Цусны найрлагыг ойлгохын тулд дараах хуваарилалтыг анхаарах хэрэгтэй. Цусны найрлагын 60-70% нь плазм буюу шингэн хэсэг эзэлдэг бол, үлдсэн 30-40% нь цусны эсүүд бүрдүүлдэг. 

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр цус өтгөрөлт нь гурван ялгаатай төрөлтэй байдаг.
ТӨРӨЛ ТОДОРХОЙЛОЛТ ШАЛТГААН
ЭСИЙН ӨТГӨРӨЛ Улаан эс, цагаан эс, ялтас эсийн аль нэгийнх нь тоо ихсэх Архаг тамхидалт, таргалалт
СИЙВЭНГИЙН ӨТГӨРӨЛ Цусан дахь сийвэнд эмгэг уураг гарч ирэх Вальденстромын макроглобулинеми, миелома
БҮЛЭГНЭЛТИЙН ӨТГӨРӨЛ Бүлэгнэлтийн тогтолцооны өөрчлөлт Чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчин

Шалтгаан, хүчин зүйлс 

  • Амьдралын хэв маягтай холбоотой шалтгаан

Шингэн дутагдал — Хоногт хангалттай хэмжээний ус хэрэглэхгүй байх нь цус өтгөрөх нэн тулгамдсан шалтгаан. Биеийн жингийн 1 кг тутамд 30–40мл шингэн ууж байх шаардлагатай.

Буруу хооллолт — Өөх тос, нүүрс ус, цардуул, уургаар хэт их баялаг хоол байнга хэрэглэх, хийжүүлсэн ундаа, түргэн хоол хэтрүүлэн идэх.

Хөдөлгөөний дутагдал — Суудлын ажил, байнга суух, хэвтэх, идэвхгүй амьдралын хэв маяг. 

Давсны хэт хэрэглээ — Өдөрт 5 граммаас хэтрүүлж давс хэрэглэх нь зүрх судасны өвчний гол шалтгааны нэг.

  • Судасны хатуурал ба нас 

Судасны хананы хатуурал нь цус өтгөрөх нэг гол шалтгаан юм. Судалгаанаас үзэхэд 40-с дээш наснаас эхэлж хүний биед судасны хананы хатуурал үүсэж эхэлдэг. Илүүдэл жин, тамхи, стрессийн нөлөө энэ үйлдлийг хурдасгадаг. 

  • Бусад шалтгаан 

-Тамхидалт, архины хэрэглээ, утаатай орчинд ажиллаж амьдрах 

-Чихрийн шижин, таргалалт, хавдар

-Шээс хөөх эм урт хугацаагаар хэрэглэх, жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл

-COVID19 халдвар: Вирус нь судасны ханыг гэмтээж, бүлэгнэлтийг идэвхжүүлдэг тул ковидын дараах цус харвалт дэлхий нийтэд 4-5 дахин ихэссэн байна.


Шинж тэмдэг 

Цус өтгөрснөөр цусны эргэлт удааширч эд эрхтнүүдийн хүчилтөрөгчийн хангамж дутагдана. Дараах шинж тэмдгүүд илэрч болно.

-Толгой эргэх, байнга өвдөх, тархиар хатгуулах 

-Ядрах, сульдах, эрч хүчгүй болох 

-Арьс загатнах 

-Амьсгалахад хүндрэл учрах 

-Нүд бүрэлзэх, харааны доголдол 

-Цусны даралт ихсэх 

-Гар хөл бадайрах, эрвэгэнэх, цээжээр давчдах


Үүсгэх аюул — Нөхцөл байдал 

Цус өтгөрснөөр судсанд бүлэн үүсэж, цусны урсгалд бөглөрөл бий болдог. Гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр дараах амь насанд аюул учруулах өвчин үүсгэдэг.

Зүрхний шигдээс — зүрхний титэм судасны бөглөрөл 

Тархины цус харвалт — тархины судасны бөглөрөл 

Уушгины эмболи — уушгины судасны бөглөрөл 

Артерийн даралт ихсэх 

Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл 


 

Урьдчилан сэргийлэх ба эмчилгээ 

Эмийн бус аргаар сэргийлэх 

Амьдралын хэв маягаа өөрчилж цус өтгөрөлтөөс бүрэн сэргийлэх боломжтой.

  • Ус, шингэн зүйл — биеийн жин, наснаасаа хамааран хоногт дунджаар 2–3 литр цэвэр ус тогтмол уух 
  • Идэвхтэй хөдөлгөөн — өдөрт 4400-с дээг алхалт хийх нь ч гэсэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөөтэй байдаг.
  • Давс хязгаарлах — өдөрт 5 граммаас ихгүй давс хэрэглэх 
  • Тамхи, архинаас татгалзах 
  • Жимс, ногоо, эслэгтэй хоол — өдөр тутмын хоолонд заавал оруулах

Эмийн эмчилгээ 

Урьдчилан сэргийлэх эмийн эмчилгээ нь хамгийн аюулгүй бөгөөд цаашид гарах хүндрэлээс сэргийлнэ. Удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой эмийн сонголт Абана ургамлын найрлагатай эм байж болно. Уг эм дээр хийгдсэн судалгаанд ялтас эсийн өөрчлөлттэй өвчтөнүүдэд хэрэглүүлэхэд 1 долоо хоногийн дараа ялтас эсийн бөөгнөрөл 47.9%-36.2% болж буурсан. 1 долоо хоногийн дараах үзлэгээр ямар нэгэн гаж нөлөө ажиглагдаагүй байна.