Циститийн зовуурийг хурдан намдаах арга

 

Цистит нь ихэвчлэн шээсний сүвээр дамжин давсагт хүрсэн нянгийн халдвараас шалтгаалан үүсдэг давсагны салстын үрэвсэл юм. Хамгийн түгээмэл үүсгэгч нь гэдэсний савханцар Escherichia coli (E.coli) бөгөөд шээсний сүв богино эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. 

Үрэвслийн үед давсагны салст хавагнаж, мэдрэлийн төгсгөлүүд “хэт мэдрэг” болдог тул багахан хэмжээний шээс ч маш хүчтэй хорсох, өвдөх, ойр ойрхон шээс хүрэх шинж илэрдэг. Үүний улмаас шөнө унтаж чадахгүй, ажил, өдөр тутмын амьдралд ихээхэн саад учруулдаг ч олонх тохиолдолд хурдан оношилж, эмчилбэл хэдхэн хоногийн дотор намдах боломжтой

1. Бүлээн жин тавих

  • Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих нь булчинг суллан давсагны базлалт, өвдөлтийг намдаахад тустай.
  • Хэт халуун биш бүлээн жинг 15–20 минутын циклээр, өдөрт хэд хэдэн удаа ашиглаж болно.

2. Шингэн сайн уух

  • Шингэн зүйл ус, бүлээн цай зэргийг бага багаар ойр ойрхон уух нь нийт шингэний хэмжээг нэмэгдүүлж, улмаар шээсийг шингэрүүлж, хорсох, өвдөхийг намдаахаас гадна давсагнаас нянг урсган гаргах нөлөөтэй. 
  • Нэг дор их хэмжээгээр уух биш, өдрийн турш бага багаар ойр ойрхон уух хэрэгтэй.

3. Цочроогч хүнс, ундааг түр хэрэглэхгүй байх

  • Кофе, хар/ногоон цай, хийжүүлсэн ундаа, архи, цитрусын шүүс гэх мэт нь давсагны салстыг цочроож, шээс ойр ойрхон хүрэх, хорсох зовуурийг нэмэгдүүлдэг.
  • Циститийн хурц үед эдгээр хүнсийг багасгаж, хэрэглэхгүй байх нь эдгэрэлтийг түргэсгэн зовуурийг хурдан намдаахад эерэг нөлөөтэй.

4. Хангалттай амрах болон шээсээ барихгүй байх

  • Циститийн үед хангалттай амрах нь дархлааг дэмжиж, эдгэрэлтийг хурдасгахад чухал байдаг. 
  • Шээс хүрмэгц шээх, шээсээ удаан барихгүй байх нь давсаган дахь нянгийн тоог бууруулах, салстыг бага гэмтээх нөлөөтэй.

5. Шээсний хүчиллэгийг багасгах Алкалайзер хэрэглэх 

Цочмог циститийн үед шээсний pH ихэвчлэн хүчиллэг тал руу хэлбийсэн байдаг бөгөөд гэмтсэн салст руу хүчиллэг шээс хүрэхэд хорсох, өвдөх шинж илэрдэг. Алкалайзер буюу шээс шүлтжүүлэгч нь:

  • Шээсний pH‑ийг тогтворжуулах
  • Хэт хүчиллэг орчноос үүдэлтэй хүчтэй хорсох мэдрэмжийг бууруулах
  • Давсагны салст дээрх химийн цочролыг саармагжуулдаг.

Хималай брэндийн:

  • Риналка сироп - Шээсний хүчиллэгийг багасгаж циститийн зовуурийг хурдан хугацаанд намдаана.
  • Цистон шахмал - Цистит үүсгэгч E.Coli нянг устгаж, циститийн дахилтаас сэргийлнэ.

“Цистон” & “Риналка”- Бөөр хамгаалах шалгарсан шийдэл

- БШЗ-ын халдварын эсрэг үйлчилгээтэй, үрэвслийг намдаана

- Халдвар дахихаас сэргийлнэ

- Чулууг уусган задалж гадагшлуулна

- Бөөр хамгаална

- Халуу оргих, хорсох, өвдөх зовуурийг хурдан намдаана.

- Шээсний pH-г хэвийн түвшинд барина

Үнэ:

  • Цистон — 17,890₮
  • Риналка — 24,690₮

Эмчийн зөвлөгөө авах утас:8080-8385

Агар Фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой