Шамбармын цус алдалт: Яаж зогсоох вэ?

Шамбармын үед шулуун гэдэснээс цус гарах нь хамгийн түгээмэл тохиолддог шинж юм. Та дангаараа биш — дэлхийн хүн амын 1000 хүн тутмын 140-160 нь шамбармаар өвчилдөг бөгөөд насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь энэ өвчинтэй тулгарч байдаг.
Монгол улсад ч гэсэн нийт хүн амын 30 орчим хувь нь шаналдаг гэж тооцоологддог.


Нэн даруй авах арга хэмжээ

Цус харагдмагц сандрах хэрэггүй. Эхлээд дараах энгийн аргуудыг туршина уу.

1. Мөсөн жин тавих

Зориулалтын уутанд мөс хийж, нэг зузаан даавуугаар ороогоод өвдсөн хэсэгт 10-15 минутын турш тавина. Хүйтэн жин судсыг агшааж, цусны урсгалыг удаашруулдаг. Шаардлагатай бол өдөрт 3-4 удаа давтаж болно. Мөсийг шууд арьсан дээр тавихгүй болгоомжлох хэрэгтэй. 

2. Бүлээн усанд суух

Эмнэлгийн хүрээлэлд ч хамгийн зөвлөдөг арга бол бүлээн усанд суух юм. Өдөрт 2-3 удаа, 15-20 минут бүлээн усанд (хэт халуун биш!) суух нь:​

  • Судасны бөөгнөрлийг суллана.
  • Үрэвслийг намдаадаг
  • Цусны эргэлтийг сайжруулдаг
  • Цус алдалтыг аажмаар зогсооход тусалдаг

Усандаа балжингарам цэцгийн ханд эсвэл бага зэрэг давс хийж хэрэглэж болно.​

3. Зөв цэвэрлэгээ

Хуурай хатуу ариун цэврийн цаасаар арчих нь нэмэлт гэмтэл үүсгэж, цус алдалтыг ихэсгэдэг.
Харин:​

  • Усаар угаах, эсвэл чийгтэй салфетка хэрэглэх
  • Зөөлөн, үнэргүй цаасаар хатаах
  • Саван хэрэглэхгүй байх — ялангуяа нян устгагч болон хатуу савангаас зайлсхий

4. Цус алдалтыг хурдан хугацаанд зогсоох дэмжих эмчилгээ

Пайлекс – Шамбарам өвчний эсрэг төгс хослол

Бүтээгдэхүүний үйлдэл:

  • Венийн судасны тонусыг сайжруулж, шамбарамын зангилааг агшаана.
  • Архаг өтгөн хаталтыг арилгаж, зөөлөн туулгах үйлдэл үзүүлнэ.
  • Цус тогтооно, өвдөлт, хорсолт, загатнааг намдаана.
  • Үрэвсэл, нянгийн эсрэг үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар:

  • Пайлекс шахмал (100ш): 2 ширхгээр өдөрт 3 удаа ууна. Цаашид 2 ширхгээр өдөрт 2 удаа 4-6 долоо хоногийн турш ууна.
  • Пайлекс тос (30 гр): Тусгай хошуугаар өдөрт 2-3 удаа 1-2 гр түрхэнэ.