Шатаар буух бүрд өвдөг “чаг, чог” дуугарч, өглөө босоход нуруу, мөр хөшингө байх нь ирээдүйн томоохон үе мөчний өвчний дохио байж мэднэ. Яс, үе мөч маань бидний алхам бүрийг дааж, амьдралын минь хэмнэлийг тодорхойлж байдаг ч бид анхаарлаа хамгийн сүүлд хандуулдаг.
Үе мөчийг ядраадаг өдөр тутмын буруу зуршлууд
- Удаан сууж ажиллах, хөдөлгөөнгүй олон цагаар суух
- Жингийн хэт илүүдэл, хэвлийн таргалалт
- Гэнэт хүнд юм өргөх, буруу байрлалтай дасгал хийх
- Өндөр өсгийт, хэт нимгэн ултай гутал
- Дасгал хийсний дараа булчинг суллах, сунгалт хийхгүй байх
Ийм жижиг зуршлууд өдөрт нэг, хоёр удаа давтагдахдаа багахан л зовуурь үүсгэдэг. Харин жил, арван жилээр давтагдсаар байхдаа мөгөөрсийг элээж, үе мөчийг “чимээгүйхэн” муутгаж байдаг.
Ясаа хайрлана гэдэг...
Тэдэнд дараах гурван зүйл зайлшгүй хэрэгтэй:
- Хөдөлгөөн
- Алхалт, шатаар явах, хөнгөн гүйлт, усанд сэлэх, йог — үе мөчний цусны эргэлтийг сайжруулж, мөгөөрсний тэжээл сайжирна.
- “Өдөрт 6000–8000 алхам” гэсэн энгийн зорилго тавихад л үе мөчинд тустай.
2.Зөв байрлал
- Ажил дээрээ сандлаа тохируулж, нуруу тэнийж, хөл газар хүрсэн байрлалд суух.
- Гар утас, компьютер ашиглахдаа хэт бөхийлгүй, нуруу тэгш байрлалд байх нь “бөгтөр нуруу”-наас сэргийлнэ.
3.Тэнцвэртэй ачаалал
- Гэнэт хүнд ачаа өргөх, бэлтгэлгүйгээр хүчний дасгал хийх нь булчин, шөрмөс, үе мөчид гэмтэл өгдөг.
- Ачааллыг аажмаар нэмэгдүүлж, дасгалын өмнө халаалт, дараа нь сунгалт хийх нь гэмтлээс хамгаалах хамгийн энгийн арга.
Өдөр бүр үе мөчөөс “асуух” 5 минут
Өглөө орноосоо босоод, эсвэл ажил эхлэхээсээ өмнө дараах богино дадлыг хийж болно.
- Толгой, хүзүүгээ аажуухан хоёр тийш эргүүлж, хүзүүний булчингаа суллах
- Мөрөө урд, хойш эргүүлэх хөдөлгөөнөөр “дулаацуулах”
- Бугуй, шагайгаа цагийн зүүний дагуу, эсрэг зүгт эргүүлэх
- Өвдгөө бага зэрэг нугалж, суугаад босох хөдөлгөөнийг 10–15 удаа хийх
- Нуруугаа тэнийлгэж, гүн амьсгаа аваад, гар, хөлийг сул чөлөөтэй сэгсрэх
Үе мөч, яс таныг хамгаалж байгаа шиг та ч тэднийг хамгаал

Румалай форте (шахмал)- Үрэвслийг бууруулж, хөдөлгөөнийг дэмжинэ.
- Үрэвслийн гол механизмыг намжааж, үеийн мөгөөрсийг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.
- Архаг өвдөлт, өглөөний хөшингийг багасгаж, урт хугацаанд үений үйл ажиллагааг сайжруулна.
Румалай гель-Түргэн шингэж, өвдөлттэй хэсгийг тайвшруулна.
- Өвдсөн хэсэгт шууд нөлөөлж, өвдөлт, хөшингийг богино хугацаанд бууруулна.
Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385
Бүтээгдэхүүний үнэ:
- Румалай форте 20,990₮. /1 шахмалаар өдөрт 2 удаа шинж тэмдэг арилтал удаан хугацаагаар хэрэглэнэ./
- Румалай гель 15,790₮. /Өөрчлөлттэй хэсэг газартаа зөөлөн иллэг хийж түрхэнэ. Өдөрт хоёр ба түүнээс дээш удаа түрхэж хэрэглэнэ./
Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой


Purevbat