Хатуу байхын цаадах хатуу үнэн

Эр бэлгийн чадавх бол эрчүүдийн зүрх, даавар, сэтгэцийн эрүүл мэндийн нэгдсэн шалгалт юм.

Эмч нар бэлгийн сулралыг "зүрх судасны анхны анхааруулах хонх" гэж хүртэл нэрлэдэг. Бэлэг эрхтний судаснууд хамгийн нарийн тул зүрхний титэм судасны эмгэгээс түрүүлж бөглөрөл, цусны урсгалын алдагдал илэрдэг. 

Чадавхыг нураадаг 6 дайсан 

  • 1. Тамхи: Тамхи нь судасны ханыг гэмтээж, нарийсгадаг. Үүний үр дүнд бэлэг эрхтэнд очих цусны урсгал буурч, хөвчрөл тогтвортой байж чаддаггүй. Тамхинаас гарахад хөвчрөлийн чанар хэдхэн сарын дотор мэдэгдэхүйц сайжирдгийг олон судалгаа харуулдаг.
  • 2. Архи, хэтрүүлсэн согтууруулах ундаа: Багахан хэмжээний архи сэтгэл санааг тайвшруулж, бэлгийн хүслийг нэмэх мэт санагдавч мэдрэлийн дамжуулалт, судасны хариу урвалыг саармагжуулж эцэст бэлгийн сулралд хүргэнэ. 
  • 3. Таргалалт, чихрийн шижин: Илүүдэл жин, ялангуяа хэвлийн таргалалт нь инсулины дөжрөл, чихрийн шижин, өөхжилт ихсэж судасны дотор ханыг гэмтээдэг. Энэ нь бэлэг эрхтний микро судсуудыг мөн доройтуулж, мэдрэхүйг бууруулна.
  • 4. Цусны даралт ихсэлт, цусан дахь холестерины хэмжээ: Хяналтгүй өндөр даралт, "муу" холестерин их байх нь судсыг хатууруулж, уян хатан чанарыг нь алдагдуулна. Бэлгийн сулрал заримдаа ирээдүйн зүрхний шигдээсний эрт дохио болдог.
  • 5. Стресс, сэтгэл гутрал, нойргүйдэл: Кортизол удаан хугацаанд өндөр байснаар тестостерон буурах, симпатик мэдрэлийн систем хэт идэвхжих, сэтгэл зүйн дарамт үүсэж, бэлгийн хариу урвал саарч, бэлгийн хүсэл буурах нөлөө үзүүлнэ.
  • 6. Эмийн нөлөө: Даралт бууруулах зарим эм, антидепрессант, тайвшруулах эм, дааврын зарим бэлдмэлүүд бэлгийн сулрал үүсгэх гаж нөлөөтэй байж болно. Тиймээс ийм шинж илэрвэл эмээ өөрөө зогсоох бус, эмчтэйгээ ярилцаж өөр хувилбар хайх хэрэгтэй.

Жинхэнэ хүч гэж юу вэ?

Жинхэнэ эр хүний хүч гэдэг бол нэг шөнийн "амжилт" бус олон жилийн турш эрүүл, тогтвортой, таатай бэлгийн амьдралтай байх чадвар. Үүнд булчин, хэмжээ, гадна төрхөөс илүү:

  • Эрүүл зүрх
  • Уян хатан судас
  • Тогтвортой дааврын тэнцвэр
  • Тайван сэтгэл зүй
  • Эргэн тойрноо хайрлах хандлага хамгийн их нөлөөтэй.

Tэнтэкс роял® нь 100% ургамлын гаралтай бөгөөд төрөл бүрийн шалтгаант бэлгийн сулралыг байгалийн аргаар сайжруулах, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй аюулгүй бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний онцлог: 

  • Цусны эргэлтийг сайжруулна: Бэлэг эрхтний хөвсгөр эд дэх цусны урсгалыг нэмэгдүүлж, хөвчрөлийг дэмжинэ.
  • Цогц үйлчилгээ: Бэлгийн дур хүслийг сэргээж, бэлгийн сулрал болон эрт дур тавих асуудлыг аажмаар засна.
  • Аюулгүй байдал: Урт хугацаанд хэрэглэхэд гаж нөлөөгүй бөгөөд биед дасал үүсгэхгүй.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385 

Бүтээгдэхүүний үнэ: 127.900₮ / Курс эмчилгээ /

Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой