Үрийн шингэний өнгө, үнэр, өтгөрөл нь нөхөн үржихүйн тогтолцооны эрүүл мэндийн "ТОЛЬ" болдог. Ялангуяа эрчүүд ихэнхдээ ичих, санаа зовних, "өөрөө гайгүй болох байлгүй" гэж хойш тавьдаг тул өнгөний өөрчлөлтийг зөв ойлгож сурах нь эрүүл мэндээ эрт хамгаалах нэг арга юм.

Хэвийн өнгө аль нь вэ?
Ихэнх эрүүл эрчүүдийн үрийн шингэн:
- Сүүн цагаан эсвэл бага зэрэг сааралдуу цагаан
- Үл ялиг наалдамхай
- Элдэв эвгүй үнэргүй, шээсний үнэр шиг биш
Өнгө ийм байвал ихэнх тохиолдолд санаа зовох зүйлгүй.
Шар, шаргал өнгө-Анхаарах дохио!
Өнгө, бага зэрэг шаргал байх нь:
- Удаан хугацаанд бэлгийн харьцаагүй байх
- Шар будагтай хүнс, витамин (ялангуяа В бүлгийн витамин) зэргээс шалтгаалсан байж болно. Ихэнхдээ богино хугацаанд эргэн хэвийн болдог.
Гэхдээ:
- Өнгө тод шар эсвэл шар-ногоон
- Муухай үнэртэй
- Шээхэд хорсох, загатнах, ялгадас гарах зэрэг шинж хавсарвал
Бэлгийн замын халдвар, түрүү булчирхайн үрэвсэл, үрийн сувгийн халдварыг сэжиглэх хэрэгтэй. Ялангуяа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон эсвэл олон хамтрагчтай бол БЗДХ-ын шинжилгээ өгөх нь зүйтэй.
Ногоон, шар-ногоон өнгө-Халдварын дохио!
Ногоон, шар-ногоон өнгөтэй үрийн шингэн нь бараг үргэлж халдварын дохио гэж үзэгддэг. Ихэвчлэн:
- Шээс-бэлгийн замын халдвар
- Бэлгийн замаар дамжих халдвар (заг хүйтэн, хламид, трихомониаз зэрэг)
- Түрүү булчирхайн идээт үрэвсэлтэй холбоотой байдаг.
Дагалдах шинжүүд:
- Шээхэд хорсож өвдөх
- Бэлэг эрхтнээс идээт, эвгүй үнэртэй ялгадас гарах
- Доод хэвлий, төмсөг орчим өвдөх, халуурах
Ийм шинж илэрвэл "ХҮЛЭЭХ" шаардлагагүй, аль болох эрт эмчид үзүүлж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Халдварыг эрт эмчлэх тусам үр тогтоох чадвар, бэлгийн эрүүл мэнд хамгаалагдана.
Улаан, ягаан, бор улаан өнгө-Цус холилдсоны дохио!
Улаан, ягаан, эсвэл кофе-бор, зэвэрсэн төмөр шиг бор өнгө нь цус холилдсоны шинж, үүнийг ГЕМАТОСПЕРМИ гэж нэрлэдэг.
Түгээмэл шалтгаан:
- Түрүү булчирхайн болон үрийн хүүдийн үрэвсэл, халдвар
- Хүчтэй бэлгийн хавьтал, бэлэг эрхтний жижиг гэмтэл
- Түрүү булчирхайн биопси, дурангийн шинжилгээ, мэс ажилбарын дараах байдал
Залуу эрчүүдэд ихэвчлэн хоргүй, хэдхэн удаагийн ялгаралтын дараа өнгө хэвийн болдог.
Гэсэн ч дараах тохиолдолд анхаар!
- 3-4 удаа дараалан улаавтар хэвээр байх
- Шээсэнд цус гарах, шээхэд хүндэрч өвдөх
- Халуурах, жин буурах, бие сульдах
- 40-с дээш настай, түрүү булчирхайн асуудалтай, эсвэл гэр бүлийн түүхтэй байх
Ийм үед урологи эмчид заавал үзүүлж, шаардлагатай шинжилгээ (үрийн шингэн, шээсний шинжилгээ, хэт авиан шинжилгээ, PSA үзүүлэлт гэх мэт) хийлгэх хэрэгтэй.
Хар, маш бараан бор өнгө-Ноцтой байж болох дохио!
Ихэвчлэн:
- Удаан тогтсон, исэлдсэн "ХУУЧИН ЦУС"
- Үрийн хүүдийн, түрүү булчирхайн, үрийн сувгийн илүү том гэмтэл, үрэвсэл
- Заримдаа нуруу нугасны гэмтэл, судасны эмгэг, бусад ноцтой өвчний илрэл байж болдог.
Ийм өнгө нэг удаа ч ажиглагдсан бол, ялангуяа:
- Шээсэнд цус үзэгдэх
- Доод хэвлий, нуруу, төмсөг өвдөх
- Халуурах, бие сулрах шинж хавсарвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
Хэзээ заавал эмчид очих вэ?
Дараах "АЛТАН ДҮРЭМ"-ийг нас харгалзахгүй санахад хангалттай.
- Өнгө: ногоон, тод шар, улаан, бор, хар-нэгээс олон удаа давтагдах
- Шинж тэмдэг: шээхэд өвдөх, хорсох, ялгадас, муухай үнэр, халуурах
- Цус: шээсэнд эсвэл үрийн шингэнд тогтмол ажиглагдах
- Нас: 40-с дээш бол ганц удаагийн тохиолдлыг ч үл тоохгүй, урологийн эмчид үзүүлж байх.
Нөхөн үржихүйн эрүүл мэндээ дэмжих нь
Үрийн шингэний өнгө хэвийн байсан ч эр бэлгийн эсийн тоо, чанар, бэлгийн үйл ажиллагаа нас, стресс, амьдралын хэв маягаас шалтгаалж алгуур өөрчлөгддөг. Тиймээс зөвхөн "өнгө хэвийн байна" гэж тайвшрах бус, нөхөн үржихүйн эрүүл мэндээ урт хугацаанд дэмжих нь чухал. Ийм үед:
- Спемэн: Эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, чанарыг дэмжих, үр тогтоох чадварт эергээр нөлөөлөх ургамлын гаралтай бэлдмэл.

Яаж үйлчилдэг вэ? Спемэн® нь:
- Эр бэлгийн эс үүсэх явц (сперматогенез)-ыг дэмжинэ.
- Төмсөг, түрүү булчирхай, үрийн цэврүү зэрэг нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагааг сайжруулахад тусална.
- Бэлгийн дааврын тэнцвэрт байдлыг дэмжиж, улмаар бэлгийн дур хүсэл болон үрийн шингэний чанарт эергээр нөлөөлнө.
Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385
Бүтээгдэхүүний үнэ: 25,790₮


Purevbat