Сарын тэмдгийн өвдөлт намдаах аргууд

Сарын тэмдгийн үеийн өвдөлт нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дийлэнхэд илэрдэг, амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлдөг түгээмэл зовуурь юм. Энэ нь гол төлөв умайн булчин хүчтэй агшсанаас шалтгаалан оролцдог хэвлийн доод хэсгээр базлалт үүсэж, нуруу, гуя руу дамжих өвдөлт, дотор муухайрах, ядрах, ууртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Хэдийгээр олон эмэгтэй “тэвчих ёстой зүйл” гэж боддог ч, судалгаагаар сарын тэмдгийн өвдөлтийг байгалийн болон энгийн аргуудаар үр дүнтэй намдаах бүрэн боломжтой.

1. Бүлээн жин тавих

  • Хэвлийн доод хэсэгт 15–20 минутын турш бүлээн жин тавих нь умайн булчинг сулруулж, цусны эргэлтийг идэвхжүүлснээр базлалтыг багасгана. Мөн халуун шүршүүрт орох, хөлөө бүлээн усанд дүрэх зэрэг арга нь ижил дулааны нөлөөгөөр өвдөлт намдаадаг.

2. Хөнгөн хөдөлгөөн, иог хийх

  • Алхах, сунгалтын дасгал болон зөөлөн иог хийх нь эндорфин ялгаруулж, биеийн байгалийн өвдөлт намдаах механизмыг идэвхжүүлдэг. Өдөр бүр 20–30 минут хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь олон эмэгтэйчүүдийн хувьд өвдөлтийг мэдэгдэхүйц бууруулдаг байна.

3. Хооллолт, усны хэрэглээнд анхаарах

  • Давс, тос ихтэй болон боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах нь биеийн үрэвслийн процессыг бууруулдаг. Харин навчит ногоо, омега-3 агуулсан загас, самар, бүхэл үр зэрэг хүнсийг түлхүү хэрэглэх нь үрэвслийн медиаторуудын ялгарлыг бууруулан өвдөлт намдаахад нөлөөлдөг. Ус хангалттай уух, хийжүүлсэн болон кофеин ихтэй ундааг хязгаарлах нь мөн тустай.

4. Амралт, стрессийг зөв удирдах

  • Стрессийн түвшин өндөр байх нь өвдөлтийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Тиймээс хангалттай унтаж амрах, амьсгалын дасгал, бясалгал хийх зэргээр сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Мөн хэвлий хэсэгт зөөлөн массаж хийх, лаванда зэрэг тайвшруулах үнэртэн хэрэглэх нь булчингийн чангарлыг сулруулж, өвдөлтийг багасгадаг.

5. Дааврын тэнцвэр ба бүтээгдэхүүн

Хэрэв сарын тэмдгийн үед тогтмол хүчтэй өвдөлт мэдэрдэг бол дааврын өөрчлөлт, тэнцвэргүй байдал үүнд нөлөөлсөн байдаг. Ийм тохиолдолд даавар тэнцвэржүүлэх ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж болно.  Танд ургамлын гаралтай эмэгтэйчүүдийн даавар тэнцвэржүүлж, сарын тэмдгийн өвдөлт намдаах "ЭВЭКЕР" бүтээгдэхүүнийг санал болгож байна.

"Эвэкер" - эмэгтэйчүүдийн даавар тэнцвэржүүлэх ургамлын гаралтай бэлдмэл

- Эмэгтэйчүүдийн даавар тэнцвэржүүлнэ.

- Сарын тэмдгийн мөчлөг тогтворжуулна.

- Сарын тэмдгийн үеийн зовуурийг намдаана.

- Үр тогтолтыг дэмжинэ

Хэрэглэх заавар: 1 шахмалаар өдөрт 2 удаа ууна.

Курс эмчилгээ: 3 сар

Үнэ: 17'690₮

 

Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой

Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385