Цэвэршилт нь эмэгтэй хүний амьдралын байгалийн нэгэн үе шат бөгөөд энэ үед эстроген дааврын хэмжээ аажмаар буурдаг. Ихэнхдээ 45–55 насны хооронд эхэлж, дунджаар 10–15 жил үргэлжилдэг. Халуу оргих, хөлрөх, нойргүйдэх зэрэг нь хамгийн түгээмэл шинж тэмдэг боловч үүгээр хязгаарлагдахгүй. Эстроген нь биеийн бүх эрхтэнд нөлөөлдөг тул олон талын өөрчлөлт илэрдэг.
1. Сэтгэл санаа болон ой тогтоолтын өөрчлөлт
Дааврын хэлбэлзэл тархины үйл ажиллагаанд нөлөөлснөөр дараах шинж илэрч болно.
- Сэтгэл түгших, уур уцаартай болох, эсвэл гэнэт гуниглах
- Ой тогтоолт сулрах, анхаарал төвлөрөл буурах
- Зарим эмэгтэйд дааврын багасалттай холбоотой сэтгэл гутрал илүү хүчтэй илэрдэг
2. Зүрх судасны тогтолцооны өөрчлөлт
Эстроген нь судасны уян хатан байдлыг хадгалж байдаг гол даавар юм. Түүний хэмжээ буурахад:
- Цусны даралт нэмэгдэх
- Цусан дахь өөх тосны түвшин өсөх
- Үр дүнд нь зүрхний шигдээс, даралт, судас хатуурах эрсдэл нэмэгдэнэ.
3. Яс сийрэгжилт ба булчингийн сулрал
- Эстроген буурах үед яснаас кальци гадагшилж, яс нимгэрдэг. Үүнийг яс сийрэгжилт (остеопороз) гэнэ.
- Нэгэн зэрэг булчингийн уян хатан чанар багасаж, нуруу бөгтөр болох, үе мөчний өвдөлт нэмэгдэх зэрэг шинж илэрч болно.
4. Арьс, үс, салстын өөрчлөлт
Дааврын түвшин буурахад арьсны уян чанар, тос ялгаруулалт, коллагенийн хэмжээ буурна. Үүнээс шалтгаалан:
- Арьс хуурайших, үрчлээ нэмэгдэх
- Үс шингэрэх, унах
- Бэлэг эрхтний салст хуурайшиж, загатнах, халдвар амархан орох
- Эдгээр өөрчлөлт нь зөвхөн гадаад гоо сайханд бус, бэлгийн харьцааны тав тух, сэтгэл ханамжид ч нөлөөлдөг.
5. Нойр ба бодисын солилцооны өөрчлөлт
Халуу оргих, сэтгэл түгших, мелатонин дааврын хэлбэлзэл зэрэг хүчин зүйлээс хамааран:
- Нойр хямрах, гүн нойр багасах
- Жин нэмэгдэх, ялангуяа хэвлийн өөхөн давхарга зузаарах
- Инсулины эсэргүүцэл нэмэгдэж, цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэх
- Эдгээр нь цаашлаад чихрийн шижин, даралт, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
6. Давсаг ба шээсний өөрчлөлт
Эстроген буурахад шээсний сүв ба давсагны салст нимгэрч, булчин суларснаар:
- Давсаг сулрах, шээс задгайрах (инээх, найтаах үед шээх гэх мэт)
- Үүнээс шалтгаалан эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл буурах нь элбэг
Цэвэршилтийн үед олон төрлийн биеийн болон сэтгэлзүйн шинж илэрдэг тул эстроген дааврын дутагдлыг нөхөх нь чухал. Байгалийн гаралтай фитоэстроген агуулсан Меносан зэрэг бүтээгдэхүүн нь дааврын тэнцвэрийг дэмжиж, цэвэршилтийн шинж тэмдгийг зөөлрүүлэхэд тусалдаг.


