Нярай хүүхдийн гэдэс дүүрэх нь ээж, аав бүрийг стресст оруулдаг ч ихэнх тохиолдолд 3–6 сартайд өөрөө намддаг, ноцтой өвчин биш зовуурь байдаг.
Яагаад гэдэс дүүрдэг вэ?
-
Ходоод гэдэс бүрэн хөгжөөгүй, ашигтай бактери бага байдаг тул хий амархан үүсэж, гэдэс базалж өвддөг.
-
Хөхүүлэх байрлал буруу үед хүүхэд агаар их залгиснаас гэдэс дүүрч өвдөнө.
-
Эхийн хооллолт: Зарим хүүхдэд хий, базлалт өдөөдөг хүнс байж болно, ийм үед тухайн хүнсийг 2–3 долоо хоног бүрэн хасаж өөрчлөлтийг ажиглахыг зөвлөдөг.
-
Төрөх үед болон дараа нь гэдэсний бичил орчин өөрчлөгдөх, зарим эмгэг бактери давамгайлах үед хий ихсэх эрсдэлтэй.
-
Хөхний сүү орлуулагч хэрэглэдэг хүүхдэд үхрийн сүүний уураг, лактоз үл тэвчил, дисбактериозтой холбоотойгоор гэдэс дүүрэх нь бий, ийм үед эмчтэй зөвлөлдөж тохиромжтой сүүг сонгох
Гэдэс дүүрсний түгээмэл шинжүүд
-
Ихэвчлэн 3 хүртэл сартайд, оройн үед гэнэт чанга уйлж, 20–30 минут ба түүнээс дээш үргэлжилнэ.
-
Хөлөө гэдэс рүүгээ татаж, нуруугаа гэдийлгэн, тайвшруулахад амархан дуугүй болохгүй.
-
Гэдэс нь хатуурсан, бага зэрэг тогшоход хөндий “түг түг” дуугарах байдал ажиглагдана.
-
Баахдаа хүчтэй дүлж, баах, хий гарсны дараа хэсэг тайвширч болно.
Гэрийн арчилгааны энгийн аргууд
-
Тайвшруулах: Хүүхдээ тэврээд зөөлөн бүүвэйлэх, "шшш" гэх мэт нэгэн жигд авиа гаргах нь хүүхдийг тайвшруулж, өвдөлтийг бага мэдрэхэд тусалдаг.
-
Хий гаргах байрлал, дасгал:
-Хөхүүлсний дараа заавал босоо байрлалд 10–15 минут тэврэн унгуулах.
-Доош нь харуулж хэвтүүлээд өгзгийг нь бага зэрэг дээш өргөх, эсвэл дээш харуулж хэвтүүлээд 2 хөлийг нь нугалан хэвлий рүү нь зөөлөн шахах, “дугуй жийх” хөдөлгөөн хийх.
-
Хэвлийг дулаан байлгах: Бүлээн даавуу/өлгий /хэт халуун биш/ тавих нь гэдэсний булчинг сулруулж, хий гадагшлахад дэм болдог.
-
Иллэг: Гараа бүлээсгээд нар зөв тойруулан зөөлөн илж өгөх (өдөрт хэдэн удаа), дараа нь гэдсийг дулаан баадагнах нь гэдэс зөөлөрч, хий гарахад тустай.
Эхийн хооллолт, хөхүүлэх дадал
-
Хөхүүлэхдээ:
-Хөхийг бүрэн, гүн амлуулж, хүүхэд агаарыг бага залгихаар байрлал зөв барих.
-Хөхүүлж байхдаа зогсоох, анхаарлаа сарниулахгүй байх.
-
Эхийн хооллолтод:
-Кофеин ихтэй уух зүйл, шоколад, хийжүүлсэн ундаа, боловсруулсан хиам, чипс, халуун ногоотой хоол, үнээний сүү зэргийг богино хугацаанд хасч, хүүхдийн зовуурь өөрчлөгдөх эсэхийг ажиглаж болно.
-Нүүрс ус, уураг, өөх тос тэнцвэртэй, шинэ хоол хүнсийг аажмаар, бага багаар нэмэх нь тохиромжтой.
Хэзээ эмчид яаралтай үзүүлэх вэ?
Дараах шинж илэрвэл гэдэс дүүрэлт бус ноцтой шалтгаан байх эрсдэлтэй тул яаралтай эмчид хандана:
-
Халуурах, байнга бөөлжих, цустай баах, байнгын гүйлгэх.
-
Хүүхэд ер бусын гундуухан, унтаарам, хөхөө бараг хөхөхгүй болох.
-
Хэвлий хэт их хөөгөөд, гар хүрэхэд хүчтэй өвдөх шинжтэй байвал.
-
Ургамлын гаралтай дусаалга, эм (Бонниспаз, пребиотик/пробиотик гэх мэт) хэрэглэх, эмийн эмчилгээг заавалхүүхдийн эмчтэйгээ зөвлөлдөж байж эхлүүлээрэй.



