Цистон эмийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Монгол орны уур амьсгал ба бөөрний өвчний эрсдэл

Монгол орны эрс тэс уур амьсгал, амьдралын хэв маяг нь бөөр, шээс дамжуулах замын өвчин сэдрэхэд нөлөөлдөг томоохон хүчин зүйл болдог. Манай улсад өвөл −30°C хүрч хүйтэрч, зундаа +30–40°C хүртэл халдаг зэрэг уур амьсгалын хэлбэлзэл ихтэй байдаг. Ийм цаг агаарын нөхцөлд ус бага уух, доороосоо даарч хөрөх, шээсээ удаан барих зэргээс үүдэн бөөрний өвчлөл нэмэгддэг.

Монгол Улсын эрүүл мэндийн статистикт шээс-бэлгийн тогтолцооны өвчлөлийн 36.4%-ийг пиелонефрит буюу бөөрний аяганы үрэвсэл эзэлдэг. Өөрөөр хэлбэл, шээс-бэлгийн тогтолцооны гурван өвчтөн тутмын нэг нь пиелонефриттэй гэсэн үг юм.

Пиелонефритын 80–90% нь E.Coli хэмээх нянгийн халдварын улмаас үүсдэг. Давсагны үрэвсэл буюу цистит өвчнийг дутуу эмчилсэн тохиолдолд нян “өгсөх замаар” бөөрөнд хүрч, пиелонефрит үүсгэдэг. Хэрэв уг өвчнийг эмчлэхгүй орхивол цаашид бөөрний үйл ажиллагаа алдагдаж, архаг бөөрний дутагдалд хүргэх аюултай.

Бөөр шээс дамжуулах замын өвчин Яагаад хүндэрдэг вэ? 

Пиелонефритийн үед зөвхөн антибиотик уух нь хангалтгүй байдаг. Учир нь E.Coli нян заримдаа антибиотик эмчилгээнд устахгүй,  давсагны салст бүрхэвчид очин гадуураа хамгаалалтын бүрхүүл үүсгэн нуугддаг.

Ийм үед антибиотикийг Цистон эмийн бүтээгдэхүүнтэй хавсруулан хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

Цистон нь Аюурведийн анагаах ухаанд суурилсан, 15 гаруй төрлийн эмийн ургамал болон эрдсийн найрлагатай бэлдмэл юм. Энэ эм нь:

  • Бөөр, шээсний замын халдвартын эсрэг
  • Дахилт сэргийлэх
  • Бөөрний чулуу уусгах, гадагшлуулах үйлдэлтэй.

Цистон эм хэрэглэхэд гардаг нийтлэг алдаа

1. Зөв тунгаар уудаггүй.

  • Цистон эмийг 2 ширхгээр өдөрт 3 удаа тогтмол уух шаардлагатай. Эмийн тун бага байвал хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.

2. Курс эмчилгээг дутуу орхидог.

  • Цистон эмийн курс эмчилгээ нь  3–6 сар байдаг. Эмийг курсээр нь хэрэглэснээр давсагны салст бүрхэвчинд нуугдсан E.Coli нянгийн хамгаалалтын бүрхүүлийг задалж бүрэн устгана.

3. Ариун цэврийн дэглэм баримталдаггүй.

  • Эмчилгээний үед өдөрт хангалттай хэмжээний ус уух, шээсээ барихгүй байх, хувийн ариун цэвэр сахих нь эмчилгээний үр дүнг эрс сайжруулдаг.


Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385

 

Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой