Чихрийн шижин таны бэлгийн амьдралыг хэрхэн нураадаг вэ?

Чихрийн шижин гэх үгийг сонсоход олон хүн зөвхөн цусан дахь сахрын хэмжээ гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ энэ өвчин судсыг нарийсгаж, мэдрэлийг гэмтээж, эр хүний бэлгийн амьдралд ноцтой нөлөө үзүүлдэг.

Олон улсын хэмжээнд хийгдсэн томоохон судалгаагаар чихрийн шижинтэй эрчүүдийн дунд бэлгийн сулралын тархалт маш өндөр байдаг нь тогтоогдож, дунджаар гурван эрэгтэй тутмын хоёр нь хөвчрөлтэй холбоотой асуудалтай байгаа нь энэ хүндрэл ямар түгээмэл болохыг харуулж байна.

Өөрөөр хэлбэл "би л ганцаараа ийм байна" гэж санаа зовж, дуугүй яваа олон эрчүүд үнэндээ маш том бүлгийн нэг хэсэг юм.

Чихрийн шижин удаан хугацаанд хяналт муутай байх тусам бэлэг эрхтэнд очих цусны урсгал буурч, мэдрэлийн гэмтэл үүссэний улмаас хөвчрөл үүсэх, хадгалагдах үйл явц алдагддаг. Нас 40-өөс дээш байх, өвчний хугацаа 10 жилээс урт болох, илүүдэл жинтэй эсвэл даралт өндөр байх зэрэг хүчин зүйлс нь бэлгийн сулралын эрсдэлийг улам нэмэгдүүлдэг гэж судалгаанууд харуулж байна.

Хамгийн түгшүүртэй нь олон эрчүүд ичих болон санаа зовних шалтгаанаар эмчдээ энэ талаар хэлэлгүй, асуудлаа удаан хугацаанд дотроо нууж явдаг. Тиймээс чихрийн шижинтэй эсвэл эрсдэлтэй насны бүх эрчүүд энэ шинж тэмдгийг "ичгүүрийн зүйл" бус эрүүл мэндийн ноцтой дохио гэж ойлгож, эмчтэйгээ нээлттэй ярилцан, эрт арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ бол өөрийн болон гэр бүлийн харилцаа, амьдралын чанараа хамгаалах чухал алхам юм.

Tentex Royal® нь 100% ургамлын гаралтай бөгөөд төрөл бүрийн шалтгаант бэлгийн сулралыг байгалийн аргаар сайжруулах, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй аюулгүй бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний онцлог: 

  • Цусны эргэлтийг сайжруулна: Бэлэг эрхтний хөвсгөр эд дэх цусны урсгалыг нэмэгдүүлж, хөвчрөлийг дэмжинэ.
  • Цогц үйлчилгээ: Бэлгийн дур хүслийг сэргээж, бэлгийн сулрал болон эрт дур тавих асуудлыг аажмаар засна.
  • Аюулгүй байдал: Урт хугацаанд хэрэглэхэд гаж нөлөөгүй бөгөөд биед дасал үүсгэхгүй.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385 

Бүтээгдэхүүний үнэ: 127.900₮ /3 сарын хэрэглээ/