ADHD оношлох нь

Анхаарал төвлөрөхгүй, амархан мартах, эсвэл утас оролдох бодол амархан сатаарах, яарч адгах зэрэг нь ADHD буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шинж байх магадлалтай. 

 

ADHD (Attention Deficit Hyperactivity Disorder) буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь тархины хөгжлийн онцлогтой холбоотой. Шалтгааныг одоог хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байгаа ч нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс байдаг.

Үүнд:

  • Дофамин дааврын ялгарал өөрчлөгдөх.
  • Тархины бор бодисын өөрчлөлт зэрэг нөлөөлдөг.

 

Илрэх шинж тэмдгүүдэд

1. Анхаарал дутмагшлын шинжүүд: 

  • Даалгавар эхлүүлсэн дуусгахад хэцүү 

  • Урт яриа, текстэд анхаарал сарних 
  • Амархан мартах,  
  • Зохион байгуулалт муу  
  • Чимээ, утас, бодол зэргээр төвлөрөл амархан сарних  

2. Хэт хөдөлгөөнтөх шинж 

  • Удаан тэвчээртэй сууж чадахгүй 
  • Гар, хөлөө байнга хөдөлгөх 
  • Тогтмол яарч байгаа мэдрэмжтэй байх 
  • Амрах үед ч толгой нь ажиллаж юм бодох 

 

Хэрхэн оношлох вэ? 

  • Өөрийгөө үнэлэх үнэлгээний арга  
  • Мэргэжлийн сэтгэц болон сэтгэл зүйчийн үнэлгээнд үндэслэн онош тавигдана.  
     

ASRS-v1.1 6 асуулт бүхий өөрийгөө үнэлэх сонжоо 

Заавар: Сүүлийн 6 сарын хугацаанд үндэслэн асуултыг өөрөөс асууж өөрт хамгийн их тохирч байгааг  доорх 5 онооноос сонгоно уу. 

 

Хариултын сонголтууд:

0 — Хэзээ ч үгүй 

1 — Ховор 

2 — Заримдаа 

3 — Ойр ойрхон 

4 — Маш ойр ойрхон  

 

Асуултууд:

  1.  Ямар нэг зүйл хийхэд нарийн чимхлүүр хэсгүүдэд анхаарал хандуулахад алдаа гаргах, анзаарахгүй өнгөрөх тохиолдол хэр байдаг вэ? 
  2. Урт хугацаанд анхаарлаа хандуулж суух нь (хичээл, унших, яриа сонсох) танд хэр хэцүү байдаг вэ?  
  3. Тань руу хандаж ярьж байхад ч анхаарал нь өөр зүйлд сарних тохиолдол хэр олон байдаг вэ? 
  4.  Даалгавар, ажил эхлүүлэхдээ хойшлуулах эсвэл эхлүүлэхэд хэцүү санагдах нь хэр их байдаг вэ? 
  5. Сууж байхдаа гар, хөлөө байнга хөдөлгөх, тайван байж чадахгүй мэдрэмж хэр их байдаг вэ? 
  6. Дотроо байнга яарч, тайван бус мэдрэмж танд хэр их мэдрэгддэг вэ? 

 

Үр дүн  

Хэрвээ та 4-с дээш асуултад 3 болон 4 оноогоор хариулсан бол 

  • ADHD-ийн шинж илрэх магадлалтай гэж үзээд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг санал болгож байна.  

⚠️ Дахин сануулахад энэхүү тест нь урьдчилсан үнэлгээ буюу эцсийн онош тавих үнэлгээ  биш юм. 

 

 

Хэрвээ танд дээрх шинж тэмдгээс илэрдэг бол тархины үйл ажиллагааг дэмжиж анхаарал, ой тогтоолтыг сайжруулах, оюуны ядаргааг бууруулах ургамлын гаралтай МЕНТАТ эмийг уухыг зөвлөж байна.  

Хөнгөн шинж тэмдгийн үед эм зүйчийн заавраар уух боломжтой.  

 

Мөн танд нэмэлтээр:  

  • Хичээл/ажлын зохион байгуулалтаа сайжруулах шинэ аргуудыг турших 
  • Нойр, хөдөлгөөн, дэлгэцийн зохицуулалт хийх 
  •  Сэтгэцийн болон сэтгэл зүйчийн зөвлөгөө нэмэлтээр авахыг зөвлөж байна.