Цистит нь давсагны салст бүрхэвчинд үрэвсэл үүсэх эмгэг юм. Ихэнх тохиолдолд бактери, ялангуяа Escherichia coli (E.coli) нян шээсний сүвээр дамжин давсагт нэвтэрснээр үүсдэг. Эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг тул циститээр өвчлөх нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү түгээмэл тохиолддог.
Циститийн түгээмэл шинж тэмдгүүд:
- Ойр ойрхон шээх
- Шээх үед хорсох, өвдөх
- Шээс булингартай, эвгүй үнэртэй болох
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Зарим тохиолдолд халуурах
Циститийн үед авах арга хэмжээ
1. Ус сайн уух
Хангалттай хэмжээний шингэн уух нь шээсний гарцыг нэмэгдүүлж, давсагт орсон бактерийг биеэс гадагшлуулахад чухал үүрэгтэй. Ус бага уувал шээс өтгөрч, бактери үржих таатай орчин бүрддэг.
- Өдөрт 1.5–2 литр ус уух
- Бага багаар, ойр ойрхон уух нь илүү үр дүнтэй
- Кофе, хар цай, архи, хийжүүлсэн ундааг багасгах хэрэгтэй. Эдгээр нь давсгийг цочроож, шээс ойр ойрхон хүргэх, хорсох зэргийг нэмэгдүүлдэг.
2. Шээсээ барихгүй байх
Шээсийг удаан хугацаанд барих нь давсагт хуримтлагдсан бактерийг үржих таатай нөхцөл бүрдүүлж, үрэвсэл хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Судалгаагаар шээсээ тогтмол барьдаг хүмүүс шээсний замын халдвараар өвчлөх давтамж өндөр байдаг нь тогтоогдсон.
3. Дулаан байх
Дулаан нь циститийн үед өвдөлт, таагүй мэдрэмжийг намдаахад дэмжлэг үзүүлдэг. Дулааны нөлөөгөөр цусны эргэлт сайжирч, давсаг орчмын гөлгөр булчингийн агшилтыг суллаж, өвдөлтийг багасгадаг.
- Хүйтэн, чийгтэй орчноос зайлсхийх
- Дулаан хувцас давхарлаж өмсөх
- Хүйтэн шал, бетон, газар дээр удаан суухгүй байх
4. Эмчийн заавраар эм хэрэглэх
Циститийн хамгийн түгээмэл шалтгаан нь бактери тул ихэнх тохиолдолд антибиотик эмчилгээ шаардлагатай байдаг. Циститийн шалтгаан өөр өөр байж болох учир эмийг зөв сонгох нь маш чухал.
- Шээсний ерөнхий шинжилгээ өгөх
- Шаардлагатай тохиолдолд нянгийн шинжилгээ хийлгэж, эмчийн заавраар антибиотик хэрэглэх
5. Ариун цэврийн зөв дадал хэвшүүлэх
Зөв ариун цэврийн дэглэм нь циститээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.
- Ариун цэврийн дараа урд талаас хойш чиглэлээр арчих - гэдэсний бактери шээсний замд орохоос сэргийлнэ.
- Хөвөн даавуун, сул дотуур хувцас сонгох - бариу, синтетик материал нь чийг, дулааныг барьж бактери үржих нөхцөл бүрдүүлдэг)
- Даарч хөрөхгүй байх, нойтон хувцастай удаан явахгүй байх
6. Байгалийн гаралтай дэмжих арга - Цистон Риналка
Циститийн үед үндсэн эмчилгээний зэрэгцээ байгалийн гаралтай дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх нь зовуурь шинж тэмдгийг намдаахад чухал үүрэгтэй. Ийм дэмжих эмчилгээ нь шээх үед хорсох, ойр ойрхон шээх, хэвлийн доод хэсгээр өвдөх зэргийг багасгана.
Цистон Риналка нь:
- Шээсний замын хэвийн үйл ажиллагааг дэмжих
- Давсаг орчмын цочрол, таагүй мэдрэмжийг намдаах
- Шээсний ялгаралтыг дэмжих замаар бактери гадагшлахад туслах давуу талтай.
.jpg)
Бөөр хамгаалах шалгарсан шийдэл — “Цистон” & “Риналка”
Агар Фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой
Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385

