Хүүхдийн гэдэсний эрүүл мэндэд

Хүүхэд маань хоол идсэнийхээ дараа гэдэс нь дүүрээд, тавгүйрхээд, хоолондоо дургүй болчихвол ээж хүний сэтгэл хамгийн түрүүнд зовдог шүү дээ. 
 

“Юунаас болов?”, “Хоол нь тохироогүй юм болов уу?” гэж бодогдоно. 

Үнэндээ хүүхдийн гэдэсний эрүүл мэнд нь зөвхөн идсэн хоолоор бус, гэдэс доторх ашигтай бактерийн тэнцвэрээс ихээхэн шалтгаалдаг.


 

Пребиотик гэж юу вэ? 

Пребиотик гэдэг нь гэдсэнд байдаг “сайн нян”-гийн хоол юм. 
Өөрөөр хэлбэл, сайн нянгуудыг тэжээж, идэвхтэй ажиллахад нь тусалдаг байгалийн гаралтай бодис гэж ойлгож болно. 

  • Хоолны шингэцэд тусална 
  • Гэдэс дүүрэх, хүнд оргих мэдрэмжийг багасгахад дэмжинэ 
  • Гэдэсний орчныг тайван, тогтвортой байхад тусалдаг 
  • Дархлаа тогтолцоог дэмжинэ

Сонгино, гадил, овьёос зэрэг хүнсэнд байгалийн пребиотик агуулагддаг ч өдөр дутам хангалттай хэмжээгээр авахад заримдаа хэцүү байдаг. 


Боннисан нь 5000 жилийн Аюурведийн уламжлалт ургамлын найрлагатай, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжихэд зориулагдсан нэмэлт бүтээгдэхүүн юм. 

Хамгийн чухал нь:

  • Бага насны хүүхдийн хоол боловсруулах эрхтний дасан зохицох чадварыг сайжруулна. 
  • Нарийн бүдүүн гэдэсний хэвийн бичил биетний амьдрах орчинг бүрдүүлснээр өтгөн хаталт, гэдэс дүүрэх болон гүйлгэх шинж тэмдгийг бууруулна.
  • Хоол боловсруулах ферментийн ялгаралтыг дэмжиж, хоол боловсруулах үйл ажиллагааг тогтворжуулна.

 


Судалгаагаар Боннисан хэрэглэсэн хүүхдүүдийн дунд дараах эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан байна.

  • Хэвлийн өвдөлт: Хүүхдүүдийн ихэнхэд нь (86%) гэдэс өвдөх нь мэдэгдэхүйц багассан. Өөрөөр хэлбэл, гэдэс нь тайван болж, уйламтгай байдал багассан.
  • Өтгөн хаталт: 93%–д нь өтгөн гаралт сайжирч, гэдэс хямрах нь багассан. Хүүхэд тайван, тав тухтай болсон гэсэн үг.
  • Гэдэс дүүрэх: 80%–д гэдэс дүүрэх, хий ихсэх шинж багассан. 
  • Шүд цухуйлттай холбоотой зовуурь: Шүд ургах үед гардаг тавгүй байдал 80%-д нь багассан.
  •  Жин нэмэгдэхгүй байх: Жин муу нэмэгддэг байсан хүүхдүүдийн 75%-д сайжрал ажиглагдсан. Хоол идэх дуршил аажмаар нэмэгдсэн.
  • Антибиотик хэрэглэсний дараах зовуурь: Антибиотик уусны дараах гэдэсний зовуурь 100% сайжирсан байна. Гэдэсний бичил орчин сэргэхэд дэмжлэг үзүүлсэн.


Ээжүүдэд зориулсан жижиг зөвлөгөө 

  • Хүүхдээ хооллохдоо яаралгүй, тайван орчин бүрдүүлэх 
  • Ус сайн уулгах 
  • Хоолны дараа шууд хэвтүүлэхгүй байх 
  • Гэдэсний эрүүл мэндийг дэмжих зөв бүтээгдэхүүн сонгох 

Эдгээр жижиг дадлууд хүүхдийн тав тухтай өдрийг бүрдүүлэхэд их тус болдог.