Ерөндөг тавиулсны дараа үтрээний үрэвсэл яагаад үүсдэг вэ?
Ерөндөг буюу спираль нь өөрөө бактери үүсгэдэг зүйл биш ч тавигдах явц болон бие махбодын хариу урвалаас шалтгаалан зарим эмэгтэйчүүдэд үтрээний үрэвсэл үүсэх эрсдэл байдаг. Үүнд дараах шалтгаанууд нөлөөлнө.
1. Халдвар авах - Ерөндөг тавих үед ариун цэврийн дэглэм алдагдах эсвэл ажилбараас өмнө үрэвсэлтэй байсан ч эмчлүүлээгүй эсвэл дутуу эмчлэгдсэн тохиолдолд үрэвсэл үүсэх магадлалтай.
2. Үтрээний орчны тэнцвэр алдагдах - Зарим эмэгтэйчүүдийн хувьд ерөндөг тавиулсны дараа үтрээний орчин өөрчлөгдөж ашигтай болон хортой бактерийн тэнцвэр алдагдаж, үүний улмаас эвгүй үнэртэй ялгадас, загатнах, хорсох шинж илэрч болдог.
3. Дархлааны хариу урвал - Зарим хүний бие спиральд хэт мэдрэг байж, дархлааны урвал үүсгэж улмаар үрэвсэл үүсэж болдог.
Ерөндөг тавиулсны дараа анхаарах зүйлс:
1. Ариун цэврийг зөв сахих
- Өдөрт 1–2 удаа бүлээн усаар гадна бэлэг эрхтнээ зөөлөн угаах
- Хүчтэй үнэртэй саван, үтрээ угаагч хэрэглэхээс зайлсхийх
2. Дотуур хувцсаа зөв сонгох
- Хөвөн даавуун дотуур хувцас өмсөх, хэт бариу, синтетик материалтай дотуур хувцсыг удаан өмсөхгүй байх
- Чийгтэй, бохир дотуур хувцсыг даруй солих
3. Бэлгийн харьцаанд анхаарах
- Ерөндөг тавиулснаас хойш 7–10 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх
- Байнгын бус бэлгийн хавьтагчтай бол бэлгэвч хэрэглэх
4. Эмчийн хяналтад тогтмол орох
- Ерөндөг тавиулснаас хойш 1 сарын дараа заавал хянуулна
- Дараа нь жилд 1–2 удаа эмэгтэйчүүдийн үзлэгт орж ерөндөг хэвийн байрласан эсэхийг шалгаж байх
5. Дархлаагаа дэмжих
- Сайн амрах, стрессээ багасгах
- Эмчийн зөвшөөрөлгүй антибиотик дураараа хэрэглэхгүй байх
Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандаарай
- Үтрээний эвгүй үнэртэй, өнгөтэй ялгадас
- Загатнах, хорсох, өвдөх
- Халуурах, доош базлах өвдөлт
- Бэлгийн харьцааны үед өвдөх
.jpg)

