Шээс дамжуулах замын үрэвслийг цистит гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн нянгийн халдвараас үүдэлтэй бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд илүү элбэг тохиолддог өвчин юм. Учир нь эмэгтэйчүүдийн шээсний сүв богино, гадна орчинтой ойр байрлалтай байдаг тул нян шээсний замаар дээш нэвтрэх боломж өндөр байдаг.
Цистит яагаад үүсдэг вэ?
Циститийн 70–80%-ийг Escherichia coli буюу Е.Коли гэдэг нян үүсгэдэг. Энэ нян нь энгийн үедээ шулуун гэдсэнд байдаг боловч ариун цэврийн дэглэм алдагдах, дархлаа сулрах үед шээсний замд орсноор үрэвсэл үүсдэг.
Цистит үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
- Даарч хөрөх
- Шингэн бага уух
- Ариун цэврийн буруу дадал
- Жирэмслэлт
- Бэлгийн хавьтал
- Дархлаа сулрах зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.
Циститийн үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд
- Ойр ойрхон шээс хүрэх
- Шээх үед хорсож, өвдөх
- Шээс бага хэмжээгээр гарах
- Шээс булингартай, эвгүй үнэртэй болох
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Зарим тохиолдолд цустай шээх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Циститийг хэрхэн оношилдог вэ?
- Шээсний ерөнхий шинжилгээ хийх
- Шаардлагатай бол нянгийн өсгөвөр хийж, ямар антибиотик тохирохыг тодорхойлдог.
Эмчилгээний үндсэн зарчим
- Үндсэн эмчилгээ: Эмчийн заавраар шинжилгээний үр дүнд үндэслэн антибиотик эмчилгээ хийнэ.
- Шинж тэмдгийн эмчилгээ: Циститийн үеийн шинж тэмдгийг намдаах Риналка болон Цистон эмийг хэрэглэхийг санал болгож байна.
.jpg)
Бөөр хамгаалах шалгарсан шийдэл — “Цистон” & “Риналка”
Агар Фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой
Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385

