Өглөөний хаван юу өгүүлдэг вэ?

Өглөө толинд харахад нүдний доогуур хөөж, хуруу бөгжиндөө багтахгүй, шагай тань хүртэл “зузаарчихсан” мэт санагдаж байсан уу? Гэтэл өглөөний хаван гэдэг нь зүгээр нэг түр зуурын үзэгдэл бус, бие махбод тань илгээж буй чимээгүй дохио байхыг үгүйсгэхгүй.

Хаван гэж юу вэ?

  • Хаван гэдэг нь эд эсийн завсар шингэн илүүдлээр хуримтлагдах үзэгдэл юм. Хүний бие өдөрт дунджаар 2–3 литр шингэнийг нарийн зохицуулалттайгаар удирдаж, хэрэгцээтэй газарт нь тэнцвэртэй хуваарилж байдаг.
  • Харин энэ тэнцвэр алдагдах үед шингэн өөрийн байх ёстой орчноос “гарч”, арьсны доорх эдэд хуримтлагдсанаар хаван үүсдэг.
  • Ийм хаван нь ихэвчлэн нүдний зовхи, нүүр, гар, шагай, хөл орчимд илүү тод илэрч, өглөөний цагаар илүү мэдрэгддэг.

Өглөөний хаван үүсэх түгээмэл шалтгаанууд

 

1. Бөөрний үйл ажиллагааны алдагдал

  • Бөөрний эмгэгтэй хүмүүсийн хувьд өглөөний хаван илүүтэй ажиглагддаг. Учир нь бөөр нь хэвийн үед илүүдэл ус, давс болон хорт бодисыг шээсээр дамжуулан биеэс гадагшлуулж байдаг. Харин бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар эдгээр бодис бүрэн гадагшлахгүй үлдэж, эд эсэд шингэн хуримтлагдан хаван үүсдэг.

2. Давс, архины хэт хэрэглээ

  • Оройн цагаар давс ихтэй хоол, бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл архи уух нь бие махбодыг шингэнээ барихад хүргэдэг. Үүний улмаас өглөө сэрэхэд нүүр, ялангуяа нүдний орчим хавагнах нь элбэг.

3. Нойр дутуу, хэт ядаргаа

  • Нойр дутуу байх, удаан хугацаанд ядрах үед дааврын тэнцвэр алдагдаж, шингэний солилцоо удааширдаг. Ингэснээр өглөөний хаван үүсэх нөхцөл бүрддэг.

4. Харшлын нөлөө

  • Тоос шороо, амьтны үс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг харшил үүсгэгч хүчин зүйлсийн нөлөөгөөр өглөө нүд орчим хөөж, хавдах тохиолдол ч бий.

Бөөрний гаралтай өглөөний хавангийн онцлог

Бөөрний эмгэгийн үед илрэх өглөөний хаван нь дараах шинжүүдээрээ онцлог байдаг. Үүнд:

  • Өглөө сэрэхэд илүү тод илэрдэг
  • Ихэвчлэн нүүр, нүдний зовхи эхэлж хавагнана
  • Зөөлөн, усархаг бүтэцтэй байдаг
  • Дарж үзэхэд хонхойж, хэвийн байдалдаа удаан сэргэдэг

Эдгээр шинж тэмдэг нь бөөрөөр дамжин шээсээр уураг алдахтай шууд холбоотой. Уураг нь хэвийн үед судас дотор шингэнийг барьж байдаг ч бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар уураг алдагдаж, шингэн эд эсийн завсар хуримтлагдан хаван үүсдэг.

Тиймээс өглөөний хаван нь зүгээр нэг нойрны дараах түр зуурын өөрчлөлт бус, бие махбодын шингэний зохицуулалт хэр зэрэг хэвийн ажиллаж байгааг илтгэх чухал дохио юм.

Ялангуяа бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед өглөөний хаван хамгийн түрүүнд илэрдэг тул үл тоомсорлож болохгүй шинж юм.

Бөөр хамгаалах шалгарсан шийдэл — “Цистон” & “Риналка”

Агар Фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой

Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385