Ой тогтоолт муудах шалтгаанууд

Ой тогтоолт нь хүний өдөр тутмын амьдрал, суралцах чадвар, шийдвэр гаргалтад чухал үүрэгтэй танин мэдэхүйн үндсэн чадвар юм. Гэвч заримдаа “юм хурдан мартах”, “анхаарал төвлөрөхгүй байх” зэрэг өөрчлөлтийг өдөр тутамдаа мэдэрч эхэлдэг. Тэгвэл ой тогтоолт муудах шалтгаан нь олон төрлийн хүчин зүйлтэй холбоотой. Үүнээс дурдахад:

    1.Нойр дутуу байх

Нойр бол ой тогтоолтыг бэхжүүлэх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Хүн унтаж байх үед тархи:

  • Өдөрт сурсан мэдээллээ ангилж, боловсруулж
  • Чухал мэдээллийг хадгалж
  • Илүүдлийг ялган шүүж мартдаг
  • Харин байнгын нойргүйдэлтэй үед шинэ мэдээлэл тогтоох, өмнө сурсан зүйлээ санах чадвар буурдаг.

 

    2. Стресс ба сэтгэл зүйн ачаалал

Удаан хугацааны стресс, сэтгэл түгшилт нь тархины анхаарал, ой санамж хариуцсан хэсгүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Стресстэй үед хүн нэг зүйлд төвлөрөхөд хүндрэлтэй болж, улмаар мэдээлэл зөв тогтоогдохгүй.

 

    3. Олон зүйлд анхаарах

Ой тогтоолт нь анхааралтай шууд холбоотой. Хэрэв хүн:

  • Олон зүйлд зэрэг анхаарал хандуулдаг
  • Утас, дэлгэц их ашигладаг
  • Нэг ажлыг гүйцэд хийлгүйгээр өөр зүйл руу анхаардаг бол мэдээлэл тархинд бүрэн сууж чадалгүй мартагдах магадлал нэмэгддэг.

 

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал одооноос хүндрэлээс сэргийлэх аргад суралцацгаая. 

1. Нойрны зөв дадал хэвшүүлэх

  • Өдөр бүр тогтмол цагт унтаж, босох
  • Унтахын өмнө утас, компьютерийн хэрэглээг багасгах
  • Тайван, харанхуй орчинд унтах

Эдгээр энгийн аргуудыг өдөр тутамдаа хэрэглэснээр тархийг амраах нөхцөлийг бүрдүүлж, ой тогтоолт сайжрах суурь болдог.

 

 

2. Стрессээ зөв удирдах

  • Чөлөөт цагаа өнгөрүүлэх хоббитой болох
  • Гүнзгий амьсгал, тайвшруулах дасгал, бясалгал хийх зэргээр стресс багасгах дасгалуудыг хийснээр нойр сайжирч, ой тогтоолт аяндаа дэмжигддэг.

 

3. Тархийг дэмжих эрүүл амьдралын хэв маяг

  • Шим тэжээлтэй, тэнцвэртэй хооллолт
  • Ус хангалттай уух
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг арга нь тархины үйл ажиллагааг дэмждэг.

 

4. Тархи дэмжигч Аюурведын бэлдмэл Ментат

Сүүлийн үед ой тогтоолт, анхаарал төвлөрөл дэмжих, нойрны чанарыг сайжруулах зорилгоор ургамлын найрлагатай Ментат хэрэглэгчид олон болсон. Ментат нь:

  • Тархины үйл ажиллагааг дэмжих
  • Анхаарал төвлөрлийг сайжруулах
  • Нойрны чанарыг сайжруулах
  • Сэтгэлийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг үйлдэл үзүүлдэг. 

                                            

Ментат эм нь Агар фарм болон Монос болод бусад бүх эмийн сангаар худалдаалж байна.