Нэг шөнө нойргүй хонох нь тархийг 2 жилээр хөгшрүүлдэг

Нэг шөнө нойргүй хонох нь тархийг 2 жилээр хөгшрүүлдэг үү?

Завгүй амьдралын хэв маяг, ээлжийн ажил хийдэг хүмүүс гээд шөнө нойргүй хонох тохиолдлууд олон байдаг. Гэвч бүтэн шөнийг унталгүй өнгөрөөх нь тархийг ядраахаас гадна,  тархины хөгшрөлтийн явцыг хурдасгадаг байна.

Цюрихийн их сургуулийн эрдэмтэд нойргүйдэлд тархи хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг ойлгохын тулд дунджаар 25 орчим насны 134 залуугийн MRI шинжилгээнд дүн шинжилгээ хийжээ.  Судалгаанд  нойргүй хоносны дараах өдрийн тархины өөрчлөлтийг хэмжсэн байна.

Судалгааны үр дүнд нойргүй хоносон үед хүний тархи байх ёстой наснаас нэгээс хоёр насаар хөгширч, үйл ажиллагаа удааширдаг болохыг тогтоожээ. Нойргүй явах нь эрүүл мэндэд олон сөрөг үр дагавартай. Жишээлбэл тархины үйл ажиллагаа суларч, амьдралын чанар буурч, архаг өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Нас ахих тусам тархи хөгширч, олон өөрчлөлтүүд илэрдэг. Ялангуяа суралцах, санах ой, нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх чадвар зэрэг буурдаг. Тархи хөгшрөлтийн хамгийн эхний шинж тэмдэг нь танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах байдаг. 

Хэрвээ та унтахдаа амархан сэрвэлздэг, унтахгүй удаан хугацаанд хөрвөөдөг эсвэл өглөө сэрээд амарсан мэдрэмжгүй сэрдэг бол Restful sleep-ийг уухыг зөвлөж байна. RESTFUL SLEEP нь нойрны хямралыг засаж, бат бөх унтахад тусалдаг.  Найрлагад агуулагддаг Пасифлора цэцгийн ханд нь гүн нойрыг удаашруулж, шөнө унтах нийт нойрыг хугацааг уртасгадаг. Нойрны хэмнэлийг дэмжиж, удаашруулснаар хүн тайван унтаж, тархи бүрэн сайн амарна. Унтахаас 30минутын өмнө 1-2 капсулаар ууж 3 сарын турш хэрэглээрэй. 

Эх сурвалж

  • Chu, C., Holst, S. C., Elmenhorst, E. M., Foerges, A. L., Li, C., Lange, D., Hennecke, E., Baur, D. M., Beer, S., Hoffstaedter, F., Knudsen, G. M., Aeschbach, D., Bauer, A., Landolt, H. P., & Elmenhorst, D. (2023). Total sleep deprivation increases brain age prediction reversibly in multisite samples of young healthy adults. The Journal of Neuroscience, 43(12), 2168–2177. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/36804738/

  • National Heart, Lung, and Blood Institute. (2022, March 24). What are sleep deprivation and deficiency?, Retrieved on August 10, 2023, from     https://www.nhlbi.nih.gov/health/sleep-deprivation

  • National Institute on Aging. (2023, June 23). How the aging brain affects thinking., Retrieved on August 10, 2023, from https://www.nia.nih.gov/health/how-aging-brain-affects-thinking

  • Franke, K., & Gaser, C. (2019). Ten Years of BrainAGE as a Neuroimaging Biomarker of Brain Aging: What Insights Have We Gained?. Frontiers in neurology, 10, 789. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31474922/

  • National Heart, Lung, and Blood Institute. (2022, June 15). How sleep affects your health., Retrieved on August 10, 2023, from    https://www.nhlbi.nih.gov/health/sleep-deprivation