Амны хөндийн үрэвсэл буюу стоматит

Амны хөндийн үрэвсэл буюу Стоматит

Амны стоматит буюу амны хөндийн салстын үрэвслийг нэрлэдэг.  Стоматитын үед амны дотор салст болон уруул үрэвсэж, улайн өвдөж ярих, идэхэд хүндрэлтэй болгодог.  Бага насны хүүхдүүд ихэнх зүйлсийг амандаа хийх дуртай байдаг тул , аманд үрэвсэл үүсгэгч орж стоматит үүсгэдэг. Насанд хүрэгчдээс илүү бага насны хүүхдэд ихээр тохиолддог. Мөн хүүхдүүдэд шүд ургах үеэр үрэвсэж стоматит болох нь бий. 

Стоматитын үндсэн шалтгаанд:

  • Энгийн герпес вирус (HSV-1) буюу Хомхой долоох
  • Афт буюу дархлаа дутсантай холбоотойгоор салст үрэвсэх
  • Нян, мөөгөнцрийн шалтгаантай
  • Шүдний аппарат зүүдэг хүмүүс
  • Мөн насанд хүрэгчдийн хувьд тамхи татдаг хүмүүс, химийн эмчилгээнд орж буй хүмүүст дархлаа муудсантай холбоотойгоор стоматит тусдаг.

 

Стоматитын шинж тэмдэг

  • Хэсэг газар үрэвсэж, улайж, хавдана
  • Шархалсан хэсэгт хөндүүрлэж, хүрэхэд өвдөх
  • Ихэвчлэн цагаан эсвэл цайвар өнгөтэй тууралт завж, уруул, хэл зэрэгт туурдаг 
  • Хоол идэх үед хөндүүрлэж, хоолны дуршил буурна
  • Шүлс ихээр ялгарах, буйл завж хавдана
  • Хомхой буюу Герпесийн шалтгаантай шархлаа нь  хэсэг газар жижиг цэврүүт тууралт туурч, хөндүүрлэдэг. 5-7 хоногийн дотор тав тогтож арилдаг ч дархлаа сул байвал дахин давтаж гардаг. Ихэнхдээ уруул дээр туурдаг. 
  • Афт нь дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөртэй. Ихэвчлэн уруул, завж хэсэгт гардаг ч заримдаа тагнай, буйлан дээр ч гарч болдог. Зовуурь ихтэй, хүрэхэд хөндүүрлэдэг.  7-14 хоногийн хугацаанд эдгэрдэг.
  • Мөөгөнцөрийн шархлаа нь хэл, завж, буйл, гүйлсэн булчирхайн хэсэгт өтгөвтөр өнгөртэй цагаан өнгийн шархлаа туурна. Хөндүүр ихтэй тул юм идэх, залгихад хөндүүрлэнэ. Шархыг үрэх эсвэл хуулрахдаа бага зэргийн цус гарна. Мөн зарим тохиолдолд амт мэдрэх нь багасдаг. 

 

Стоматитыг хэрхэн эмчилдэг вэ?

Стоматитыг эмчлэхдээ үндсэн шалтгаанаас хамаарна. Герпесээр өвдсөн бол вирусийн эсрэг, мөөгнцрийн шархлааны үед мөөгөнцөрийн эсрэг эм уудаг. Ялангуяа бага насны хүүхдэдээ та заавал эмчийн заавраар эм хэрэглээрэй. 

Өвдөлт бууруулах зорилгоор та:

  • Халуун хоол хүнс, хэт амтлагчтай халуун ногоотой хоол, цитрусын жимс зэргийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • Хэт өвдөөд, хөндүүртэй байвал өвчин намдаах эм уугаарай. Ялангуяа бага насны хүүхдүүд стоматитаар өвдсөнөөс болж хоолны дуршил буурдаг.  Бага насны хүүхдэд амны хөндий өчүүхэн төдий өөрчлөгдөх , өвдвөл өрхийн эмч болон шүдний эмчид заавал үзүүлээрэй. 
  • Бүлээн шингэн сайтар уугаарай
  • Давстай усаар амаа зайлж угаагаарай
  • Амны шархлаа үүссэн үед өвдөлт намдаах, эдгэрэлтийг түргэсгэх, нянгийн эсрэг эмчилгээний зорилгоор HiOra-Sg гелийг түрхэж хэрэглээрэй. Шархалсан хэсэгт өдөрт 3-5 удаа түрхэж хэрэглэнэ. Шархлаа арилахгүй 7 хоногоос илүү үргэлжилбэл заавал эмчид хандана уу. Жоргүй олгогддог. 

Та эмчийн зөвлөгөө мэдээллийг авах бол ажлын цагаар 80805316 дугаараас асуугаарай. 

Агар фармын бүх салбар болон Epharma.mn-с худалдан аваарай.

Эх сурвалж

  • Hennessy, B. J. (2021, November 17). Stomatitis - dental disorders. In Merck Manuals Professional Edition. Retrieved November 29, 2021 from https://www.merckmanuals.com/professional/dental-disorders/symptoms-of-dental-and-oral-disorders/stomatitis. 
  • American Academy of Otolaryngology -- Head and Neck Surgery: "Mouth Sores: Insight into causes, treatment, and prevention."