Эрэгтэй хүн цистит тусвал яах вэ?

Цистит бол давсагны салстын үрэвсэл юм. Шээсний сүвээр нян орж, давсагны хананд үрэвсэл үүсгэснээс тухайн хүнд зовиур илэрнэ.  Ихэвчлэн эмэгтэйчүүдийн циститээр өвдөх боловч эрэгтэй хүн ч гэсэн тусах боломжтой байдаг.

Эрчүүдийн хувьд циститийн үед илрэх зовуурь ижилхэн илэрнэ.Үүнд: 

  • Шээс ойр ойрхон хүрэх
  • Шээх үед шээсний сүвээр хорсох
  • Бага хэмжээтэй шээх
  • Шээс цустай гарах
  • Шээс хөөстэй гарах
  • Бага аарцаг орчим өвдөх
  • Халуурах 

Эрчүүдийн цистит үүсэх  шалтгаан

  • Голдуу нянгийн шалтгаантай байдаг.
  • Мөн давсганд катетер удаан тавиулах, түрүү булчирхай томрох, чихрийн шижин болон ДОХ туссан үед дархлаа сулрах, шээсээ удаан барих зэрэг шалтгааны улмаас цистит үүсч болно.

Циститийг хэрхэн оношлох вэ? 

Дотрын эмчид үзүүлж, шээсний ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанар, биохими шинжилгээ, давсагны дуран зэргийг өгч , оношоо тодруулна. 

Гэртээ авч болох хэдэн зөвлөгөө танд өгье

  • Өвдөлт намдаах, үрэвсэл дарах ибупрофен 400мг 8 цагаар ууж болно. 
  • 100% цэвэр цангис жимсний шүүс ууж болно.
  • Өдөрт 2 литр хүртэл буцалсан бүлээн ус ууж, шингэн дутагдлаас сэргийлнэ.
  • Шээс хүрэх бүрт заавал шээгээрэй. Мөн бэлгийн хавьтлын дараа шээгээрэй.
  • Мөн бэлэг эрхтэндээ ямар нэг үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.
  • Бөөр, давсаг хамгаалах ургамлын цистон эмийг 2ш өдөрт 3 удаа шинж тэмдэг арилтал ууна. Хэрэв идээтэй , их өвдөлттэй байгаа үед заавал эмчид хандаарай.
  • Шээсний гарцыг сайжруулах, шээсний орчинг шүлтжүүлэх зорилгоор риналка 10мл авч 100мл усанд найруулж өдөрт 3 удаа ууна. 
  • Түрүү булчирхай томорсон бол химплази гээд ургамлын эмийг хэрэглэж болно. 

Зөвлөгөө бичсэн: Б.Даваацэрэн 

Эх сурвалж: Cystitis in Men: Symptoms, Causes, and Treatment for Male UTIs (healthline.com)