Эрчүүдийн гормон болон тестостерон

“Бие махбод, бэлгийн өөрчлөлт, эрэгтэй эмэгтэй хүнд илрэх ялгаа нь бүгд даавраас шалтгаалдаг.

Хүний биед 43 булчирхай байдаг бөгөөд хүний биеийн бүхийл үйл ажиллагааг зохицуулж байдаг.

Нөхөн үржихүйн хамгийн чухал хоёр даавар нь эстроген (эмэгтэй) болон тестостерон (эрэгтэй) билээ.

Тестостерон гэж юу вэ?

Тестостерон даавар нь стероид бүтэцтэй эр бэлгийн гол даавар бөгөөд бөөрний дээд булчирхайнаас ялгардаг.

Эрэгтэйчүүдэд тестостерон нь шөнийг 2 цагаас өглөөний 6 цаг хүртэл хамгийн их ялгардаг бол үдээс хойш нэг цагт энэ дааврын ялгарал хамгийн бага байдаг. Энэ дааврын нөлөөгөөр эр хүн байгалиасаа ханхар цээж, булчин шөрмөс, хурц ухаанаас гадна  үр удмаа үлдээх чадамжаар хангагдсан байдаг.

Гэтэл 30аас дээш насны эрчүүд жил ирэх тутам тестостерон даавруудын нийлэгжил нь 1-2% буурдаг тул гүзээ сууж, булчин сулбайж, бэлгийн сулралд орсоор байна. Орчин үеийн анагаах ухаанд энэ бүхний буруутан нь эрчүүдийн хамгийн дуртай зүйлс болох машин, буйдан болон шар айргаас илүүтэйгээр тестостерон дааварын ялгаралт буурсантай холбоотой гэж үздэг. Тиймээс тестостерон дааврын дутагдал нь эр хүний гол анхаарч байх ёстой зүйлсийн нэг юм.

Тестостерон хүний бие махбодод дараах үүргийг гүйцэтгэдэг.

  • Булчин болон ясны массыг нэмэгдүүлэх
  • Ясны нягтыг ихэсгэх
  • Бэлгийн үйл ажиллагаа
  • Сэтгэцийн эрүүл мэнд, танин мэдэх үйл ажиллагаа
  • Зүрх судасны үйл ажиллагаа
  • Бодисын солилцоо

Тестостерон нь спортод онцгой үүрэг гүйцэтгэдэг (уургийн нийлэгжилтийг хурдасгаж, кортизолын нийлэгжилтийг дарангуйлдаг). Тестостерон нь хүч чадал, булчингийн өсөлтөд нөлөөлж, бэлтгэл сургуулилтын дараа ядралтыг багасгах бөгөөд энэ нь бэлтгэлийн үр нөлөө, үр ашгийг эрс нэмэгдүүлдэг.

Тестостероны нийлэгжилтийг хэрхэн дэмжих вэ?

Бүтээгдэхүүний үйлдэл:
Ашваганда буюу цагаан хүн орхоодой ургамал нь:

Бөөрний дээд булчирхайн (adrenal gland) үйл ажиллагааг дэмжсэнээр тестостерон болон кортизол дааврын ялгаралт, идэвхийг хэвийн болгож архаг ядаргааг арилгаж, эрч хүчийг сэргээнэ.

Тестостерон дааврын идэвхийг дэмжсэнээр булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлнэ.

Стрессийг бууруулж, архаг стрессээс үүдэлтэй физиологийн хэвийн бус өөрчлөлтүүдийг арилгаж, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлнэ.