Хар кофе хэрхэн тураадаг вэ?

Хар кофе жин буулгаж, тураадаг гэх зөвлөгөө маш их байдаг. Тэгвэл яг ямар найрлага нь хүний биед хэрхэн нөлөөлж, ямар үйл явц явагддаг гэдгийг тодорхой мэдэцгээе.

Хамгийн эхний нөлөө кофе хүний биеийн дулаанд нөлөөлдөг байна. Кофены хамгийн чухал найрлага болох кафейн хүний биеийн дулаан ялгаруулалтыг эрчимжүүлдэг. Энэ нь хүний өөх шатаах үйл явцыг өдөөх юм. Өөрөөр хэлбэл кофенд агуулагдах кафейн энерги зарцуулах горимыг идэвхжүүлдэг гэсэн үг. 

Түүнчлэн кафейн хоолны дуршил бууруулдаг нь батлагдсан ба өдөрт авах илчлэгийн хэмжээ багассанаар мэдээж жин буурна. 

Дараагийн үр шим бол метаболизм буюу бодисын солилцоог эрчимжүүлдэг. Кофе нь дотроо хлороген хүчил, полифенол гэх мэт био идэвхтэй нэгдлүүдийг агуулдаг. Энэ нь энергийн эх үүсвэрийг задалж, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоог эрчимжүүлэх зэрэг бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг байна. Бодисын солилцооны түвшин өссөнөөр та дасгал хөдөлгөөн хийхгүй энгийн амарч байх үедээ шатаах калорийн тоо ч өсөх юм. 

Хамгийн сүүлд мэдээж кофены өгөх эрч хүч хүнийг идэвхитэй байлгах, дасгал хөдөлгөөн хийх хугацааг уртасгах гэх мэтээр калоре шатаалтыг дэмжиж өгдөг. 

Тэгвэл өглөөг хамгийн бага калориор эхлүүлэхэд Ко-энзим Кью 10-тай хар кофег санал болгож байна. 

 Найрлагадаа кофе, л-карнитин, л-тартрат, ко-энзим агуулснаараа бодисын солилцоог эрчимжүүлж галбиржихад тусална. Тус кофенд транс тос, холестерин агуулаагүй, байгалийн сахар орлуулагч ашигладаг тул өдөр бүр ууж болох калори багатай буюу 1 савлагаандаа 85 мг каффейн, 20 калори агуулагдаж байдаг.

Та бүтээгдэхүүн худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.