Витамин Д-н дутагдал шүдэнд нөлөөлдөг үү?

Витамин Д-н дутагдал шүдэнд нөлөөлдөг үү?

Танай хүүхэд шүдээ өдөрт 2 удаа угааж, чихэр бага иддэг ч гэсэн шүд амархан хорхойтдог уу?  

Витамин Д нь нарны хэт ягаан туяагаар арьсанд нийлэгжиж, цусаар дамжин биед шимэгддэг. Витамин Д нь хүний биед яс, шүдний эрдэсжилтийг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Кальци, фосфорын эрдэсжилт нь яс,шүдийг бат бөх болгодог.  

Шүд нь Паалан, Тугалмай, Ясжмаг эд гэсэн хатуу давхаргуудаас бүрддэг. Витамин Д дутагдсан үед шүд кальци фосфорын эрдэсжилт алдагдаж шүд хэврэгшиж, амархан хорхойтох, шүд хугарч үйрэх нь амархан болдог. 

 Гадна давхарга Паалан нь хэдий хатуу ч гэмтэлд тэсвэртэй биш байдаг. Амны хөндийн ариун цэврийг буруу сахих, хүчиллэг хоол хүнс хэрэглэх нь паалангийн элэгдэлд хүргэдэг ч, нөхөн төлжих боломжгүй байдаг. Ийн хэврэгжсэн үед  периодонтит буюу шүд орчмын буйлны үрэвслийн шалтгаантай цоорол элбэг тохиолддог.  

Жирэмслэлтийн явцад витамин д-ийн дутагдалтай бол, ургийн шүд үүсэх явцад шүдний эрдэсжилт багасдаг тул ээжүүд жирэмсэн үедээ амин дэмээ тогтмол уугаарай.  

Харин та үүнээс сэргийлж нярай хүүхдэдээ тогтмол Д витамин уулгаарай. Ямар Д витамин уулгахаа мэдэхгүй байвал амт оруулагчгүй, сахаргүй, коконатын тосон суурьтай Natures aid брэндийн Mini drops D3-г өдөр бүр уулгаарай.  

Эх сурвалж

  • Botelho, J.; Machado, V.; Proença, L.; Delgado, A.S.; Mendes, J.J. Vitamin D Deficiency and Oral Health: A Comprehensive Review. Nutrients 2020, 12, 1471. https://doi.org/10.3390/nu12051471   https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32438644/