Элэгний өвчний үед яагаад ядардаг вэ? Хэрхэн ялгах вэ?

Элэг нь биемахбодийн шаардлагатай дулааны 1/3-г гаргах ба бүх цусны эргэлт, өөх тосны молекул, бусад бүх солилцоог явуулна. 24 цагт 2000л цус дамжин өнгөрнө. 70 настай хүний элэг амьдралынхаа туршид дунджаар 1.5т карбон гидрат боловсруулж задалдаг.

Элэгний өвчлөлийн үед ядрах бол үндсэн зовууруудын нэг маш олон шалтгаан нэгдэж энэ зовуурийг үүсгэдэг ч дараах 2 хэлбэр голлох шалтгаанд болдог. Үүнд: 

  1. Элэгний гепатоцит эсүүд цусан дахь чихрийн хэмжээг зохицуулдаг. Энэ үйл ажиллагаанд нойр булчирхай, бөөрний дээд булчирхай оролцож бие дэх глюкозын хэмжээг нарийн барьж байдаг. Заримдаа глюкозыг глиноген болгож, заримдаа глиногенийг глюкоз болгож синусоид руу ялгаруулж, цааш төвийн венээр тэдгээр нь цусны их эргэлт руу ордог. Энергийн эх үүсвэрийг нөөцлөх болон ялгаруулах үйл дутагдахад ядрах мэдрэмж төрөх бөгөөд мөн бухимдуу уур уцаартай болдог. 
  2. Элэг хорт бодисоор хэт их бохирдсон тохиолдолд цус шүүх чадвар нь алдагддаг бөгөөд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр хадгалж чаддаггүй. Үүний улмаас хүний биеийн болон сэтгэцийн үйл ажиллагаа буурч ядарч сульддаг бөгөөд байнга л амрахыг хүсдэг.

Элэгний өвчний үеийн ядрах зовуурийг хэрхэн ялгаж таних вэ? Бүх л өвчний үед ядарч сульддаг авч элэгний өвчний үед хэд хэдэн онцлог байдаг. Үүнд : 

  • Хоол идсэнээс 20мин дараагаас илүү ядарч сульдана
  • Багахан хоол унд холдох гол тасрах гэж байгаа аятай ядрах 
  • Хэдий ядарсан ч нойр муу, сэрэмтгий байх 
  • Маш ядарч сульдсан ч хоолны дуршил бага байх 
  • Асуудал тулгарахад шийдвэр гаргах чадвар буурч багахан асуудал дээр ч бухимдах гэх мэт зовуурь үүсэж болно.

Элэгний өвчний хожуу шатанд дээрх зовуурь дээр булчингийн масс багасдаг.

Эмчилгээ: Үндсэн өвчнийг эмчлэх нь эмчилгээний эхний зарчим болдог. Хэрэв та элэгний өвчтэй бол элэг хамгаалах бэлдмэлийг тогтмол ууж хэвших хэрэгтэй.