Бага насны хүүхдийн тархины хөгжлийн онцлог

Хүүхдийн тархины хөгжлийн онцлог

Хүүхэд 3 нас хүрэхэд насанд хүрсэн хүний мэдэрдэг, боддог зүйлсийг сурсан байдаг. Тэгэхээр тархины үйл ажиллагааны 90%-ийг бүрдүүлсэн байдаг гэсэн үг юм. Иймд, бага насны хүүхэд ямар мэдээлэл хүлээж авч байна вэ гэдэг нь маш чухал.

Мэдээлэл гэдэгт бид цэцэрлэгт сурсан дуу, харсан нүүр царай, харж буй болоод ээж ааваасаа сурч байгаа зүйлс гэх мэтийг ойлгож болно. Мэдээллийг мэдрэлийн эсүүд өөр хоорондоо дамжуулж, түүний хирээр тархи, сэтгэхүйн хөгжил явагддаг. Энэхүү үйл явц нь ураг бүрэлдэн бие болсноос хойш маш хурдтай хөгжиж эхэлж төрсний дараа 6 нас хүртэл хамгийн эрчимтэй хөгждөг байна.

  1. Тоо таних чадвар

Хүүхэд 1 наснаасаа эхлэн аливааг таньж, тэдгээрийг тоолж сурдаг. Харин 2-4 насандаа өрөөнд гурван хүн байна уу, таван хүн байна уу гэдгийг ялгаж, их болон багыг ялгаж сурдаг байна. Тиймээс 1-4 насанд тооны талаарх ойлголт, сурах явц эрчимтэй явагддаг гэж ойлгож болох юм.

  1. Дүрс таних чадвар

Хүүхэд нэг наснаас эхлэн дүрсүүдийн хоорондох ялгааг таньж эхэлдэг. Эдгээр мэдлэгүүд нь нас насанд нэмэгдсээр дөрвөн нас хүрэхэд тогтворждог аж. Жишээлбэл, нар дугуй дүрстэй, тэр дүрс нь өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгодог болсон байна.

  1. Ярианы ур чадвар

Хэл ярианы ур чадварт хүүхэд 1 наснаас эхлэн суралцана. Эхний жил хүүхэд ээж аавынхаа хэлж буй үгийн бүтэц, авиа зэргийн мэдээллийг тархиндаа хадгалж, өөрийн ярианы хэлбэрийг бүрдүүлдэг. Харин 2 наснаас эхлэн хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж, цаашлаад утга бүхий үгийг өөр хооронд нь холбож сурна. Эдгээр чадварууд н нас хүртэл бага багаар хөгжсөөр үндсэндээ ярих чадвар бүрэлддэг байна.

  1. Харааны ур чадвар

Дөнгөж төрсөн нярайн харааны ур чадвар маш эрчимтэй хөгжиж байдаг. Энэхүү явц нь 3 нас хүртэл үргэлжилж, үндсэн харааны ур чадвар нь тогтворждог байна.

  1. Дадал үйлдэл

Хүүхэд 3 нас хүртэл аливаа дадал үйлдлийг маш хурдацтай сурдаг. Тухайлбал, хэзээ унтах, хоолоо идэх, шүдээ угаах болоод бусад үйлдлийг өөртөө дадал болгон суулгадаг байна. Харин 3 наснаас эхлэн дадал үйлдэл сурах нь багасна.

  1. Сонсголын ур чадвар

Хүүхдийн сонсох ур чадвар төрсөн цагаас авхуулан дөрвөн нас хүртэл эрчимтэй хөгждөг. Зөвхөн аав ээжийн дуу хоолой бус гадаад орчны бүхий л дуу чимээг таньж, хүлээж авч байдаг байна.

  1. Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар

Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар нь хүүхдэд 0-3 насанд эрчимтэй хөгжинө. Үүнээс цааших хугацаанд хөгжил тогтвортой байдлаар явагддаг байна.

Зөвлөгөө: Бага насны хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжиж В-н төрлийн амин дэм агуулсан витамин авч хэрэглээрэй. В-н төрлийн амин дэм нь тархины мэдээлэл дамжуулах чадварыг нэмэгдүүлж, тархины эс хамгаалах, ой тогтоолт сайжруулах зэрэг тархи мэдрэлийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байдаг.

Танд Английн Nature’s aid үйлдвэрийн 100 хувь байгалийн гаралтай, өнгө, үнэр, амт оруулагчгүй, сахаргүй 0-5 насны хүүхдийн А,Д,С амин дэм болон 6 төрлийн В-н төрлийн амин дэм агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгож байна.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.