Стресс тань дээд цэгтээ хүрснийг илтгэх шинж

Стресс гэж юу вэ?  

Стресс гэдэг ойлголтыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ.Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх,доргих, хүч үзүүлэх гэсэн утгатай.Өөрөөр хэлбэл хүнд гаднаас үйлчилж буй эерэг, сөрөг хүчин зүйлийн үйлчлэл, түүнд организмаас хариу өгөх чадвар түүнтэй дасан зохицох чадварыг стресс гэнэ. 

Эерэг ба Сөрөг стресс  

Тухайн стрессийн түвшин нь таныг идэвхжүүлж амжилт гаргахад нөлөөлж байвал эерэг стресс. Харин тухайн стрессийн түвшин нь таны бодол санаа болон бие махбодoд муугаар нөлөөлж байвал сөрөг стресс гэж үздэг. 

Хүний биед илрэх хэлбэр: 

1.Физиологийн: Сэтгэл түгшилтийн голомт уураг тархинд байснаар зүрх судас, сэтгэцийн өвчин, ходоод гэдэсний шархлаа зэрэг стрессийн гаралтай өвчин үүсэх үндсэн нөхцөл болдог. 

Гарын алга хөлрөх 

Даралт ихсэх, зүрх дэлсэх 

Хүзүү нуруугаар хөших 

Амархан ядрах  

2.Сэтгэл зүйн стресс - Гайхах, сэтгэл түгших, уурлаж бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс болж үүсдэг. 

Уурлах 

Сэтгэл зовох 

Сэтгэл санаа тогтворгүй болох 

Эргэлзэх  

3.Мэдээллийн стресс - Хэт их ачаалал нь мэдээллийн стрессийг үүсгэдэг 

Амархан уйлах 

Хумсаа мэрж, шүдээ хавирах 

Архи мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх 

Төрөл бүрийн хорт зуршилтай болох  

Дараах шинж тэмдгүүд нь стрессээ тайлах болсныг тань илтгэнэ.  

1.Батга гарах  

Батга бол стресстсэн үед илэрдэг хамгийн тод шинж тэмдэг юм.Зарим хүмүүс хэт их стресстсэн үедээ нүүрэндээ илүү их хүрдэг.Энэ нь бактерийг тарааж батга үүсэхэд нөлөөлдөг.Батга нь стрессийн өндөр түвшинтэй холбоотой байж болохыг хэд хэдэн судалгаагаар нотлогдсон байдаг.  

2.Толгой өвдөх  

Стрессийн түвшин нэмэгдэх тусам толгой өвдөлтийн давтамж нэмэгдэж энэ нь толгойн өвдөлт,хүзүүний өвдөлтөөр тодорхойлогддог. 

3.Архаг өвдөлт 

Өвдөлт үүсгэдэг нийтлэг шалтгааны нэг нь стрессийн түвшин.Стрессийн даавар болох кортизолын хэмжээ ихсэх нь архаг өвдөлттэй холбоотой байдаг. 

4.Өвчлөлд өртөмтгий болох  

Стресс нь бие махбодын дархлааг сулруулж ханиад томуу хүрэх, хамар битүүрэх зэрэг халдварын шинж чанарт нөлөөлдөг байна. 

5.Эрч хүчгүй болж нойргүйдэх  

6.Хоол боловсруулах эрхтний асуудал  

Сэтгэлийн хямралын үед хоолны дуршил өөрчлөгдөх нь элбэг.Сэтгэл санаагаар унах нь хоол идэх хүсэлгүй болох эсвэл шөнө дунд хоол хүнс хэрэглэх нэг шалтгаан болдог. 

7.Сэтгэл гутрал  

Судалгаагаар сэтгэл гутрал нь цочмог болон архаг стресстэй холбоотой болохыг тогтоосон байдаг. 

8.Зүрх дэлсэх  

Зүрхний цохилт түргэсэх нь стресс ихтэй байгаагийн шинж тэмдэг болдог. Цусны даралт нэмэгдэж, зүрхний цохилт мэдэгдэхүйц түргэсдэг. 

9.Хөлрөх  

Стрессийн түвшин нэмэгдэх нь илүү их хөлрөх шалтгаан болдог. Стресс нь биеийн тамирын дасгал хийсэнтэй ижил хэмжээгээр хөлрүүлдэг байна. 

10.Бэлгийн дур хүсэл буурах  

Хэт их стресстсэн үед бэлгийн дур хүсэл бууран, сэрэл мэдрэмж багасдаг байна.  

Танд дээрх асуудал байгаа бол өвлийн интоор хэмээн нэрлэгддэг шидэт ургамал болох Ашваганда буюу Withania somnifera-г капсул бүртээ агуулсан 100% ургамлын найрлагатай Ашваганда стресс вэллнэссийг хэрэглэхийг санал болгож байна.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.