Манай хамт олон ИД ШИДИЙН ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, залуусыг нэгтгэж чадаж буй манлайлагчид бол “Лантуун дохио” ТББ-ынхан.  Тэдний санаачлан хэрэгжүүлсэн “Ид шидийн орон” төсөлд бид нэгдлээ.

Манай хамт олны зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бяцхан хүүхдүүдийнхээ дархлаанд жаахан ч болов дэм болохоор Англи улсад үйлдвэрлэсэн 6-12 настай хүүхдэд зориулсан IMMUNE SUPPORT бүтээгдэхүүнийг нийт хүүхдүүддээ бэлэглэж байгаадаа маш их баяртай байна.

Харилцагч та бүхэн ч мөн адил "Лантуун Дохио" ТББ-н үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж "ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ" болохыг бид уриалж байна.

                                                                  

Хүндэтгэсэн:

"ЦАХИУР ТӨМӨР" ХХК-н хамт олон