Өтгөнөөр эрүүл мэндээ шинжээрэй.

Хүний биед хэрэггүй зүйл гэж байдаг бол тэр нь ялгадсаар дамжин гадагшилдаг. Харин үүгээр эрүүл мэндээ шинжиж болдог ажээ. Тухайлбал та өдөрт хэдэн удаа хүндэрдэг, мөн ямар хэлбэртэй байгаагаар нь болон тэр ч бүү хэл өнгөөр нь хүртэл биеийн байдлаа шинжих боломжтой юм.

1. Давтамж

Өдөрт нэг удаа, мөн гүйцэд хүндрэх хэрэгтэй. Зарим хүмүүс өдөрт 2-3 удаа хүндээр бие засдаг бөгөөд энэ нь цусны эргэлт, гэдсэнд агуулагдах ашигтай нян болон идэж байгаа хоол хүнсний хэмжээнээс хамаардаг. Биеийн хорт бодисыг гадагшлуулахын тулд өдөр болгон хүндрэх нь зөв байдаг. Харин өдөрт 3 болон түүнээс олон удаа, эмгэг хольцтой хүндэрвэл суулгалт өвчин болно. Харин 3 болон түүнээс олон хоногоор өтгөн гарахгүй бол өтгөн хаталт гэж үзэж болно.

2. Өнгө

Хар: Ходоод гэдэсний дээд хэсгийн шарх, үрэвслээс цус алдаж тэр нь ходоодны хүчил болон хоол боловсруулах ферментийн нөлөөгөөр хар өнгөтэй болдог байна. Харин зарим төрлийн жимс, төмрийн бэлдмэл хэрэглэхэд өтгөний өнгө хар болж өөрчлөгддөг байна.

Бор: Хэвийн учир таны хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайн байгааг илтгэнэ.

Ногоон: Ногоон өнгийн ногоо тэр дундаа бууцай идсэн байж болох юм.

Улаан: Хоол боловсруулах замын доод хэсгээс цус алдаж байгааг илтгэнэ. Энэ нь бүдүүн шулуун гэдэсний үрэвсэл болон шарх, шамбарам өвчний үед тохиолддог.

Шар: Бүдүүн гэдэс цочролын хам шинж болон гэдэсний халдвар байгааг илтгэнэ. Мөн өөх тосны шингэц муудсаны шинж бөгөөд энэ тохиолдолд цөсний хүүдий, элэг, нойр булчирхайгаа үзүүлэх шаардлагатай.

Цагаан: Цөс зогсонгишилийн үед тохиолдох ба элэгний өвчлөлийн үед түгээмэл тохиолддог.

3. Хэлбэр

Ялгадасны хэлбэр тун чухал юм. Учир нь хоол хүнс, шим тэжээл гэдсэнд ороод холилдож, боловсруулагдан өтгөн болж, хорт бодисоо ялгаруулдаг билээ. Ингээд өтгөн дараах 7 янзын хэлбэртэй байдаг байна.

-Хатуу, жижигхэн хоргол хэлбэртэй /Өтгөн хаталт/

-Зайдастай төстэй, гэхдээ биржгэр /Өтгөн хаталт/

-Зайдас хэлбэртэй /Хэвийн/

-Зайдас юм уу, могойтой төстэй, зөөлөн, гялгар гадаргуутай /Хэвийн/

-Дугуй ирмэгтэй, бөөрөнхий, зөөлөн /Хоол боловсруулалт алдагдсан/

-Хурц ирмэгтэй, зөөлөн, хөвсгөр /Суулгалт/ 

-Усархаг, ямар ч хатуу юмгүй, шингэн /Суулгалт/

Өтгөн хаталтын үед ямар арга хэмжээ авах вэ?

Хооллолтондоо маш сайн анхаарах шаардлагатай. Нэг дор их биш 2-3 цагийн зайтай бага багаар хооллоно. Мөн хангалттай хэмжээний ус уух шаардлагатай. Биеийн жингийн килограмм тутамд 0,033л ус гэж тооцон усны хэрэглээгээ зохицуулаарай. Жишээ нь: 60кг биеийн жинтэй бол 1,98 литр ус ууна.

Хязгаарлах бүтээгдэхүүн: Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү 

Хоол хүнсэндээ ургамлын ислэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх: Бор гурил, бор гурилан бүтээгдэхүүн, бүхэл үрийн хүнс, эслэгээр баялаг жимс, хүнсний ногоо

Дасгал хөдөлгөөн: Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өтгөн хаталт буурдаг.

Суулгалтын үед ямар арга хэмжээ авах вэ?

Суулгалт өвчний шалтгааныг олж эмчилгээ хийх нь маш чухал байдаг. Шалтгаан нь вирус, нян, хоол боловсруулах замын хямрал, цочрол зэргээс шалтгаалан үүсдэг. Суулгалтыг намдаах, аргаах, гэдсэнд өнгөр тогтоох, шингэн алдалтын эсрэг, хордлого тайлах, гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх эмийг хэрэглэдэг. Тэгвэл танд эдгээр эмийн бүх үйлдлийг үзүүлж чадах 100 хувь ургамлын найрлагатай Диарекс эмийг санал болгож байна. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай.